Холливудын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг-2010” наадам 67 дахь удаагаа болж байна. Уг наадам Монголын цагаар өнөөдөр 08.00 цагт “Баверли Хилтон” зочид буудалд нээлтээ хийлээ. Наадамд ирүүлсэн бүтээлүүдийг 25 номинацаар шалгаруулна. “Титаник”-ын найруулагч Жеймс Камеруны “Аватар” кино дөрөв, “Up in the air” гурван номинацид нэр дэвшсэн байна. Уг кинонд Жорж Клуни тоглосныг кино сонирхогчид сайн мэднэ. Дашрамд сонирхуулахад, энэ сарын 5-нд “Өргөө” кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж буй “Аватар” киноны тасалбарын үнэ 4000 төгрөг байснаа “Алтан бөмбөрцөг”-ийн сургаар 6000 болчихжээ.
Э.Хулан