Лавлах
Нэг эр бүхнийг мэдэгч лавлах утас руу залгав.
-Байна уу? Би саяхан ажилд орсон юм л даа. Тэгээд компьютер яаж асаадгийг мэддэггүй. Зөвлөгөө өгөөч.
-Та цаас аваад бичээрэй.
-За, цаас харандаа бэлдчихлээ. Бичихэд бэлэн.
-За бичээрэй…. Өргөдөл. Намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү…