Монгол зурхайн (Төгсбуянтын цаг тооны бичиг) тооцоогоор Цагаан сарын баярын хаврын тэргүүн шар бар сарын шинийн нэгэн нь аргын тооллын 2010 оны хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд тус тус тохиож байна. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 13-ны бямба гаригт хаврын тэргүүн сарын битүүн, 14-ний өдрийн ням гаригт шинийн нэгэн, 15-ны даваа гаригт шинийн нэгэн, 16-ны өдрийн мягмар гаригт шөнийн хоёрон таарч байна. Энэ тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хоёрдугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдийг Цагаан сарын баярын амралтын өдөр байхаар тогтов.