Япон улсын Элчин сайдын яамнаас “Өргөө” кино театртай хамтран зохион байгуулж байгаа гурав дахь удаагийн Япон киноны долоо хоног нэгдүгээр сарын 27-31-ийг хүртэл нийслэлчүүдэд сонирхуулахаар болов. Энэхүү кино өдрүүдээр дэлхий нийтийн хүртээл болсон, бүх насныханд зориулсан хүүхэлдэйн кино, уран сайхны киног үзүүлэхээр бэлтгэжээ. Тухайлбал, энэ сарын 27-ны лхагва гарагт “Есөн сэтгэл” , 28-нд “Тусгай бүлэг” , 29-нд “Бяцхан Марүко” , 30-нд “Лүпан III", "Клаостро цайз” , 31-нд “Акира” зэрэг киног дэлгэцнээ толилуулах юм. Эдгээр киног үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна.