Монголын цаатны аж амьдрал, ахуй соёл болон байгалийн өвөрмөц онцлогийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Бангкок хотноо нээгдлээ. Мэргэжлийн гэрэл зурагчин Хамед Сардар-Афханы бие даасан үзэсгэлэнгийн нээлтэд Элчин сайд Л.Дашпүрэв, ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцсон байна. Эдгээр бүтээлд орчин үеийн “Платинум прент” хэвлэлийн шинэ технологийг ашиглан бүтээсэн цор ганц хувилбар гэдгээрээ онцлог бөгөөд гэрэл зураг сонирхогч, цуглуулагчдын сонирхолыг зүй ёсоор татсан бүтээлүүд зонхилжээ. Үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх гэнэ.