All in HIT-Хайрын үдэш
“Энэ хайр байж”, “Хайрлах хүсэл”, “Мөсөн хайр”, “Өнчин” зэрэг уран бүтээлээр охид, залуусыг байлдан дагуулж, Ub palace-ийн задгай талбайг дүүргэж байсан хайрын дууны эзэд болох Munkhiin rap, Flash, Outlaw, No name хамтлагийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 9-нд Хит паркад болно.
2024-08-05
Хэл хуурчдын анхдугаар наадам болно
Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгийн санаачилгаар “Нүүдэлчдийн хэмнэл-Хэл хуур мину” сэдвийн дор хэл хуурчдын анхдугаар наадмыг улсын хэмжээнд зохион байгуулна. Уг наадам өнөөдөр эхэлж, энэ сарын 3 хүртэл үргэлжлэх аж. Уг уралдаанд Монгол Улсаас 50 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм. Хэл хуур хөгжмийг сурталчлах, өв соёлоо олонд түгээн, таниулах нь эл наадмын зорилго гэнэ.
2024-08-01
Бидний залуу насыг хөглөсөн хит дуунууд
Г.Чинзориг хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэтэй хамт машиндаа явж байхдаа янз янзын ая сонсож, амандаа аялж явахдаа дахилтаа зохиосон гэдэг. Ийнхүү өөрсдийнхөө хайр дурлалын тухай ярилцаж байгаад дууны шүлгээ бичиж байжээ.
2024-07-31
Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвих залуусыг дэмжинэ
Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвих хүсэлтэй залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой “Next generation Mongolia-2024” хөтөлбөрийг тун удахгүй эхлүүлэх гэж байна. Уг хөтөлбөрийг Олон улсын хүүхэд, залуучуудын театрын холбооны Монгол дахь үндэсний төвөөс хэрэгжүүлдэг аж. Хөтөлбөрт оролцогчдыг уран бүтээлийн судалгаа хийж, төсөл бичих чадварт сургах нь
2024-07-31
“Харанга” хамтлаг 35 жилийн ойн наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээ зарлав
Төрийн шагналт “Харанга” хамтлагийнхан “Амьдрал 35” гэх амьд хөгжмийн наадмаа ирэх сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулна. Тус хамтлагийн 35 жилийн ойг угтсан энэхүү амьд хөгжмийн наадам нь есөн цагийн турш үргэлжлэх бөгөөд Монголын рок попын шилдгүүдийг нэг дор цуглуулах гэнэ. “Амьдрал 35” наадмын тасалбарыг худалдаанд гаргаад буй бөгөөд 79-129 мянган төгрөгөөр борлуулж байна.
2024-07-31
Алдарт тенор Пласидо Доминго Монголд анх удаа дуулахаар боллоо
Дэлхийн алдарт гурван тенорын нэг, удирдаач, Лос-Анжелесийн Дуурийн театрын ерөнхий захирал Пласидо Доминго АПУ компанийн урилгаар манай улсад ирж, ДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Тус компанийнхан түүнийг Ардын жүжигчин Э.Амартүвшингээр зуучлуулан урьсан аж.
2024-07-31
“Нүүдэлчин” соёлын фестивалийг ирэх сарын 16-18-ндзохион байгуулна
“Нүүдэлчин” соёлын фестиваль Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлдирэх сарын 16-18-ндболно. Уг наадмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёл урлагийн газар хамтран зохион байгуулах юм. Өв соёлоо жуулчдадболон залуу үеийнхэндээтанилцуулах, уламжлуулахаар эл фестивалийг жил бүр уламжлал болгон хийж байгаа. Мал маллах арга ухаан, эсгий урлал, зүү ороох, уламжлалт тоглоом наадгай зэргийг энэфестивалиар танилцуулдаг. Ингэхдээөв соёлоо хадгалж үлдэхээр хичээж буй өв тээгчдийг оролцуулдгаараа онцлогтой
2024-07-31
Даншиг наадмын үеэр дүүргүүдийн соёлын өдөрлөгтэй
“Даншиг наадам-Хүрээ цам”-ын зохион байгуулалтын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас өчигдөр мэдээллээ. Уг наадмыг ирэх сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Энэ удаагийн наадмын хөтөлбөрийг жуулчдад зориулж, сонирхолтой, хүртээмжтэй байдлаар боловсруулсан гэнэ. Жил бүр эл наадмыг 2000- 3000 жуулчин үзэж сонирхдог аж.
2024-07-30
“Golden Femi Film Festival”-д Монгол кино найруулагчийн бүтээл шалгарчээ
Олон улсын “Golden Femi Film Festival”-д кино найруулагч Ц.Дэнсмаагийн “Диваажин театр” уран сайхны кино шалгарч, “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагнал хүртлээ. Бүгд Найрамдах Болгар Улсын Дэд Ерөнхийлөгч И.Йотовагийн ивээл дор зохион байгуулагдсан “Golden Femi Film Festival” олон улсын кино фестивалиас Монголын кино найруулагч Ц.Дэнсмаа “Диваажин театр” уран сайхны киногоороо оролцож “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагналын эзэн боллоо.
2024-07-29
Музейн мэргэжилтнүүд Орхоны хөндийд чуулна
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын музей-100” нэгдсэн чуулганыг 2024 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулна.
2024-07-26
“Алтаргана-2024” наадам эхэллээ
Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам өнөөдрөөс эхэлж, энэ сарын 28-ныг хүртэл Булган аймагт үргэлжилнэ.
2024-07-26
Эсгий урлалын баярт 400 гаруй хүн оролцлоо
11 дэх жилдээ болсон уг баярт гадаад, дотоодын 400 гаруй жуулчид, аялагч оролцжээ. Энэхүү баяр нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. “Монгол эсгий урлалын баяр” нь жуулчдад өөрсдийн гараар эсгий урлалын бүтээгдэхүүнүүд хийх боломж олгодгоороо онцлогтой билээ.
2024-07-23
Морин хуурын олон улсын VII наадмын шилдгүүдийг шалгарууллаа
Морин хуурын олон улсын VII наадмыг мэргэжлийн болон сонирхогчдын, урлаачдын зэрэг төрлөөр энэ сарын 16-22-нд Өмнөговь аймагт зохион байгуулсан юм. Эл наадмын шилдгүүдийг уржигдар тодрууллаа. Тухайлбал, морин хуур сонирхогчдын төрлийн 18- аас дооших насныхад нь У.Төгсжаргал 93 оноогоор тэргүүлэв. 18-аас дээш насныхад нь М.Билэгжаргал 87.7 оноогоор тэргүүн байрт шалгарлаа
2024-07-23
У.Бямбажаргал Челтенхемийн урлагийн наадамд оролцохоор шалгарлаа
Залуу уран бүтээлч У.Бямбажаргал Челтенхемийн урлагийн наадамд нийтийн ханын зураг зурахаар шалгарсан байна. Уг наадмыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 27-28-нд зохион байгуулах юм. Британийн төдийгүй олон улсын ханын зураачид эл наадамд оролцож, нийтийн гудамж, талбайд бүтээлээ туурвидаг. Энэ жил уг наадамд 100 гаруй уран бүтээлч оролцохоор шалгарчээ.
2024-07-22
Морин хуурын наадамд 168 уран бүтээлч оролцож байна
Морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулж буй бөгөөд 168 уран бүтээлч оролцож байна. Мэргэжлийн, сонирхогчдын, морин хуур урлаачдын гэсэн төрөлд оролцогчид өрсөлдөж буй юм. Сонирхогчдын төрөлд Монгол, АНУ, БНХАУ, Япон зэрэг улсаас 9-62 насны 77 оролцогч өрсөлдөж байна. Морин хуур урлаачдын нэгдүгээр шатны дүн өчигдөр гарсан бөгөөд 46 хүн оролцсоноос 23 нь цааш өрсөлдөхөөр шалгарчээ.
2024-07-19