Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Үнэт цаасны арилжаа 94.5 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний дөрвөн сард 234.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдэж, 617.4 сая ширхэг үнэт цаас эргэлтэд орсон талаар мэдээлэв. Ингэснээр дээрх арилжааны үнийн дүн өмнөх оны мөн үеэс 94.5 хувиар, үнэт цаасны тоо ширхэг 21.9 хувиар өслөө.
2024-05-21

Европ руу экспортлох бараа, бүтээгдэхүүний тарифын хөнгөлөлтийг 2027 он хүртэл сунгав

Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтийг 2027 он хүртэл сунгажээ. Ингэснээр Европ руу нийлүүлж буй Монголын бараа, бүтээгдэхүүний 62 хувь нь татварын хөнгөлттэй нэвтэрж, үүний ихэнх нь ноос, ноолуурын салбараас экспортлогдож байна.
2024-05-21

Нарнаас хамгаалах хувцас Азид төдийгүй Европ, Америкт эрэлттэй байна

Зуны халуун, нартай өдрүүд ирж буй энэ үед БНХАУ-ын Иү хотын бизнес эрхлэгчид нарнаас хамгаалах хувцас, хэрэглэлийн захиалгад дарагдаад байна.
2024-05-20

Орон сууцын үнэ 10.2 хувиар өсжээ

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.2, өнгөрөгч сарынхаас 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хуучин орон сууцын нэг ам.метр талбайн дундаж үнэ 3.8, шинийнх нь 4.03 саяд хүрсэн нь 2023 оны дөрөвдүгээр сарынхаас 10.1-10.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 
2024-05-20

Боловсролд зарцуулах жил нэгээр нэмэгдэхэд орлого 3.8 хувиар өсдөг

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллагчдын эзэмшсэн боловсрол, мэргэжлийг ажлын байран дахь шаардлагатай нь харьцуулсан судалгааг Монголбанкнаас гаргажээ.  Ажиллах хүчний судалгааны 2010-2022 оны тоон өгөгдөлд тулгуурлан Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх боловсролын босоо болон хөндлөн зөрүүг тооцов. Тухайлбал, нийт ажиллагчдын 8.5 хувь нь ажлын байранд шаардагдах боловсролоос дээгүүр боловсролтой буюу боловсролын илүүдэлтэй, нийт ажиллагчдын 13.7 хувь нь ажлын байранд шаардагдах боловсролоос доогуур боловсролтой буюу боловсролын дутагдалтай, 77.9 хувь нь ажлын байранд тохирсон боловсролтой байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс боловсролын илүүдэлтэй, харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс боловсролын дутагдалтай аж.
2024-05-20

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв" нь жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай гэв

"Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яам мэдээлэв.
2024-05-20

Гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар болж, таван хувиар буурчээ

Өнгөрөгч гуравдугаар сард 5.2 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын нөөц 4.9 тэрбум болж буурчээ. Энэ нь өмнөх сараас таван хувиар буурсан ч жилийн өөрчлөлтөөр нь харвал 35 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
2024-05-20

Зэсийн үнэ тонн нь 10.6 мянган ам.доллар давлаа

Зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх хүлээлт нэмэгдсэнээр зэсийн үнэ өсөж, рекорд тогтоов.
2024-05-20

Амьдралын утга учрыг нээх аялал “ЗААГ” үзэсгэлэнд саатаарай

Хүний амьдралын мөчлөг, сэтгэлийн дотоод гуниг баясал нь байгалийн мөчлөгтэй адил мөхөж бас сэргэж байдаг. Орчлонгийн бүх зүйл өөрийн замналаар урсана, хайлна, нүүнэ, бас үгүйрнэ. Энэ ертөнцийн жам ёсыг хүлээн зөвшөөрч, амьдралын урсгалыг сөрөн явахдаа сайн мууг дэнслэхийн оронд, түүнийг зөнгөөр нь орхих, урсан өнгөрөх цаг хугацааг “Зааг” үзэсгэлэн дүрслэн харуулжээ.
2024-05-18

Өрхийн сарын дундаж орлого 2.4 сая төгрөг болжээ

ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 2.4 сая төгрөг болжээ
2024-05-17

Татварын орлого 46.8 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламж тус хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 44.5, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийнх 9.9 их наяд болж, 47.8 хувиар өссөн байна. Татварын орлого 46.8 хувиар өсөж, 9.4 их наяд төгрөг болоход орлогын албан татвар 74.9, онцгой албан татвар 64.1, нэмэгдсэн өртгийнх 37.3, нийгмийн даатгалынх 15.6, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнх 40.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 
2024-05-17

“Бага хүүтэй зээлийн хөтөлбөрүүд төсөвт ачаалал үүсгэнэ”

АН-ын “4-11” мэдээллийн парламентаас баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх “Шинэ хоршоо” хөдөлгөөний эдийн засагт учруулах сөрөг үр дагаврын талаар байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх Р.Даваадорж “Уг хууль нь Төсвийн болон Банкны тухай хуулийг зөрчсөн. Эдийн засагт сөрөг нөлөө авчрах, таван тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөдөлгөөн өрнүүлэх нь
2024-05-17

 Булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэв

 Булангийн болон Арабын орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд ГХЯ, ХХААХҮЯ, Кувейт улс дахь Монголын Элчин сайдын яам, Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл уг ажлын үр дүн гарч, Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөс Стандарт, хэмжил зүйн газрыг итгэмжилсэн байна. Уг магадлан итгэмжлэлийн гэрчилгээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тус газрын дарга С.Батбаатарт өчигдөр гардуулан өглөө. 
2024-05-17

Цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчний чиглэлээр 30 оюутанг сонгон суралцуулна

Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургууль цаашид (#ИрНИТУ) гэх эрчим хүч, газар ашиглалт, нисэх онгоцны инженерчлэл ба барилгын чиглэлээр Оросын шилдэг их сургуулиудын тоонд багтдаг, Дорнод Сибирийн тэргүүлэх судалгааны их сургууль бөгөөд Оросын дэвшилтэт, ирээдүйтэй их сургуулиудын нэг юм.
2024-05-16

Судалгаа-үйлдвэрлэл-инновацийн дэд бүтцийг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ. Таван жилийн өмнө зохион байгуулсан анхдугаар их хурлаар шинжлэх ухааны салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, гарц, гаргалгааг хэлэлцэн, УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодод хандан зөвлөмж гаргажээ.
2024-05-16

Г.Батмөнх: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын татварыг чөлөөлсөн байна

Импортолж байгаа гурилыг улсын хилээр оруулж ирэхэд “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,
2024-05-16

Дорнодын Хэрлэн сумаас Хавирган боомт чиглэлийн 124.5 км замын ажил үргэлжилж байна

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил 15 хувьтай, Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 17 хувьтай тус тус хэрэгжиж байна.
2024-05-16

Агаарын тээврийн салбарт транзит тээвэр хөгжүүлж, энэ онд 24 мянган зорчигч тээвэрлэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатар хотоор дамжих транзит зах зээлийг хөгжүүлэх ажлын хүрээнд дамжин өнгөрөх нислэгийн цогц үйлчилгээг бий болгохоор өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2024-05-15