Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулахыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна.
2026-03-24
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
"Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
2026-03-18
Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тогтоол баталлаа
Манай улс 2025 онд 4000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь өмнөх жилийнхтэйгээ харьцуулахад 4.7 дахин өссөн үзүүлэлт болжээ. Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход “Цагаан алт” хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
2026-03-12
Албаны нууцын жагсаалтад оруулсан 894 мэдээллийг ил болгох нь
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэ чилсэн найруулгын, Төрийн нууцын жагсаалт батлах тухай болон тэдгээрийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
2026-03-05
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
2026-02-25
ЗАСГИЙН ГАЗАР: Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Улаан морин” буюу гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, айл өрхүүд гал, цахилгаан, ахуйн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн хөдөлгөөн эрчимжих зэрэгтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, төрийн болон нийтийн үйлчилгээний тасралтгүй, шуурхай ажиллагааг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Тухайлбал,
2026-02-12