Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгууль-2023

Телевизүүдийн сонгуультай холбоотой мэдээллийн ихэнх цаг эрх баригч намд зориулагджээ

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллажээ.  
2024-07-02

А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг АН-аас “хөөжээ”

Зургадугаар сарын 28-ны өдөр АН-ын дарга Л.Гантөмөрийн тушаал гарав. Тус тушаалд Ардчилсан намын гишүүний бүртгэлээс хасах тухай тусгажээ.
2024-07-02

Парламентад 46-55 настай гишүүд 47.5 хувийг эзэлж байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр 78 нэр дэвшигч, жагсаалтаар 48 хүн сонгогдсон. Эдгээр гишүүдийг насны ангилалаар нь авч үзвэл хамгийн залуу нь 27, хамгийн настай нь 73. Улмаар 27-36 настай гишүүд нийт гишүүдийг  4, 37-45 настай гишүүд 37.3 , 46-55 настай гишүүд 47.6, 56-73 настай гишүүд 11.1 хувийг эзэлж байна.
2024-07-02

2024 оны ээлжит сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.
2024-07-01

СЕХ: Төрөөс санхүүжилт авах босгыг есөн нам, эвсэл давлаа

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж, жагсаалтаар УИХ-д суудал авах болзлыг таван нам, эвсэл хангасныг танилцуулав. Тодруулбал, МАН 35, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний эвсэл 5.2, ИЗНН таван хувийн санал авсан байна. Мөн нийт сонгогчийн нэгээс илүү хувийн санал авсан нам, эвслүүд төрөөс санхүүжилт авах эрхтэй. Дээрх таваас гадна Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам, Иргэний хөдөлгөөний нам, БНН буюу нийт есөн нам, эвсэл санхүүжилт авах босгыг давжээ. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Нэр дэвшигч хууль зөрчсөн гэх гомдлыг цагдаагийн байгууллагынхан шалгаж, гэм буруутай, эсэхийг нь шүүх эцэслэн тогтооно. Сонгуулийн төв байгууллагад хаягласан гомдол, хүсэлтийг санал хураалтын дүнг танилцуулж эхлэхээс өмнө шийдвэрлэсэн. Санал хураалтын цаг дуусахаас өмнө дараалал үүссэнтэй холбоотой мэдээллийг бидэнд ирүүлээгүй” гэв
2024-07-01

Дөрвөн нам, нэг эвслээс бүрдэх “солонгорсон” парламент

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж өндөрлөв. Урьдчилсан дүнгээр МАН 68, АН 42, ХҮН найм, Иргэний зориг ногоон нам болон Үндэсний эвсэл тус бүр дөрвөн төлөөлөлтэй болоод буй. Уг сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог болж, түүхэнд бичигдэн үлдэж байна. Юуны өмнө парламентад бид анх удаа 126 гишүүн сонголоо. Ингэхдээ хоёр дахь удаагаа сонгуулийн холимог тогтолцоо хэрэглэж, тойргоос 78, хувь тэнцүүлсэн хувилбараар 48 гишүүнийг тодруулав. Мөн анх удаа 3-4 аймгийг нийлүүлж, бүсчилсэн, том тойргоор сонгуулийг зохион байгууллаа
2024-07-01

Т.Доржханд: Нэг суудалтай байсан ХҮН найман суудалтай болж, бүлэг байгууллаа

ХҮН намаас сонгуулийн үер дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2024-06-29

ШУУРХАЙ: УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн гарлаа

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөсөн.  Хэсгийн хороодоос ирсэн мэдээллийн дагуу сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж байна. 
2024-06-29

Улсын хэмжээнд 1.1 сая сонгогч саналаа өгөөд байна

УИХ-ын сонгуулийн санал хураалт  07:00 цагт эхэлснээс хойш 11 цагийн дараа нийт сонгогчдын ирц 53.6 хувьд хүрлээ. Мөн УИХ-ын 13 тойргийн бүгдэд нь сонгогчдын ирц 50-иас дээш байна. Улмаар улсын хэмжээнд нэг сая 113 мянган сонгогч саналаа өгөөд байна. 
2024-06-28

АН: Цэргүүдийг командалж санал өгүүлэх зөрчил илэрсээр байна

Сонгуулийн үеэр илэрсэн зөрчлийн талаар АН-ын төв штабаас мэдээлэл хийлээ.
2024-06-28

“Оюу толгой”-н уртын ээлжийн ажилтнууд онгоцоор явж, саналаа өгч байна

"Оюу толгой" ХХК ажилчдадаа найман цагийн цалинтай чөлөө олгож, нэмэлт нислэгээр явж саналаа өгөх боломжийг бүрдүүлжээ.
2024-06-28

СЕХ: Санал тоолох 7 төхөөрөмжийг нөөц төхөөрөмжөөр сольжээ

17 Цагийн байдлаар 1 сая гаруй иргэн УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгчээ. Ингэснээр сонгуулийн ирц 48.1 хувьд хүрлээ. Хамгийн өндөр ирцтэй аймаг Говь-Алтай 56.7 хувь, хамгийн өндөр ирцтэй дүүрэг Багахангай 52 хувийн ирцтэй байна. Нийт саналаа өгсөн иргэдийн 51 хувь нь эмэгтэйчүүд аж.
2024-06-28

Иргэний үнэмлэхгүй ч хурууны хээгээ уншуулан, санал өгөх боломжтой

Иргэд санал өгөхдөө иргэний цахим үнэмлэхээ гээсэн, биедээ авч яваагүйч санал өгөх боломжтой.
2024-06-28

Сонгогчдын ирц 40 хувьд хүрчээ

15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 40 хувьд хүрчээ. Улсын хэмжээнд 828 900 сонгогч саналаа өгөөд байна. 
2024-06-28

Саналын хуудасны зургаа сошиалд цацвал 10 сая төгрөгөөр торгоно

Иргэн та санал авах хуудасны зургийг олон нийтийн сүлжээгээр тараасан тохиолдолд 10 сая төгрөгөөр торгох хуультай тул хуулийн хүрээнд саналаа өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа.
2024-06-28

УИХ-ын сонгуулийг 12 улсын 27 сэтгүүлч сурвалжилж байна

Улс орон даяар нийт 2198 санал авах байр ажиллаж байна. Үүнд дотоодын 30 мянган ажиглагч хянаж байгаа бол 12 улсын 27 сэтгүүлч Монгол Улсын парламентын сонгуулийг сурвалжилж байгаа юм.
2024-06-28

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгорт саналаа өглөө

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номуун далай цогцолбор сургуульд байрлах сонгуулийн санал авах байранд саналаа өглөө.
2024-06-28

Энэтхэгийн Сонгуулийн төв комиссын дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн 40 улсын 259 ажиглагчийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран зургадугаар сарын 26-аас хоёр талын уулзалт хийж байгаа аж. Өнөөдөр Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2024-06-28