Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төмөр зам дагуу 10 гарц нэмж байгуулна

Байгаль орчны болон зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан олон улсын байгууллага, хувийн хэвшлийн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран сүүлийн 10 жилд зэрлэг амьтанд ээлтэй гарц, гарам, хашааны дөрвөн стандарт батлуулжээ. Хамгийн сүүлд 2018 онд “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц” үндэсний стандартыг баталсан юм.
2026-10-20

Орхон аймгийн Жаргалант сумд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн урд зүгт 10км, зайд өнөөдөр (2026.10.20) 11:23:21 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
2026-10-20

Францад эсэргүүцлийн жагсаал даамжирч, 2400 хүнийг саатуулжээ

Францад болж буй жагсаалын үеэр 2400 гаруй хүнийг саатуулсан бөгөөд, нэг иргэн зүрхний шигдээсээр нас баржээ. Тус улсын ахлах сургуулийн сурагчид багшийн хүрэлцээ, сургалтын орчны асуудлаар өнгөрсөн сараас үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн бөгөөд уг хөдөлгөөн идэвхжихийн хэрээр амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний доголдлыг шүүмжилсэн өргөн хүрээний тэмцэл болон хувирсан байна.
2026-10-20

 Монгол хандивлагч орны эгнээнд багтжээ

Дэлхийн банкнаас энэ сарын 17-нд Олон улсын хөгжлийн ассоциац (IDA)-ын хандивлагч орнуудын эгнээнд Монгол Улс нэгдсэнийг зарлажээ. Энэ нь 2027 оны төсөвт хамгийн бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэгч IDA санд 4.8 тэрбум төгрөг буюу 1.3 сая орчим ам.доллар хандивлахаар тусгасныг үндэслэсэн шийдвэр гэнэ.
2026-10-20

Худалдаа хөгжлийн банкны нэр, логог ашигласан хуурамч мэдээлэл цахим орчинд түгээж байна

Худалдаа хөгжлийн банкны системийн шинэчлэлтэй холбоотойгоор энэ оны 10 дугаар сарын 17–19-ний өдрүүдэд зарим үйлчилгээ түр хугацаанд саатсан.
2026-10-20

Биологийн олон янз байдлын асуудлаар 196 улс чуулж байна

НҮБын Биологийн олон янз байдлын тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (CBD СOP17) Армени улсын Ереван хотод өчигдөр эхэллээ. Турк улсад ирэх сарын дундуур болох  уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн хамгийн том цугларалт UNFCCC COP31 хурлыг угтуулан зохион байгуулж буй эл чуулганд 196 улсыг төлөөлж бодлого, шийдвэр гаргагч, байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтэн оролцож байна. 
2026-10-20

Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгчөөр Хакүхо М.Даваажаргалыг сонголоо

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 16-нд болсон Олон улсын сүмогийн холбооны хурлаар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Мөнхбатын Даваажаргал буюу Хакүхо Шог тус холбооны ерөнхийлөгчөөр сонголоо. Тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хамгийн олон буюу 45 удаа түрүүлсэн түүхэн амжилтын эзэн бөгөөд зодог тайлснаасаа хойш “Миягино” дэвжээг тэргүүлэн, дасгалжуулагч болон зохион байгуулагчийн хувиар идэвхтэй ажиллаж ирсэн юм.
2026-10-19

Ван Гогийн 60 жил нийтэд дэлгээгүй бүтээлийг дуудлагаар худалдана

Нидерландын алдарт зураач Винсент ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болгоогүй “Chаtaigniers en fleurs” буюу “Цэцэглэж буй туулайн бөөр модод” бүтээлийг ирэх сард дуудлагаар худалдах нь. Уг зургийг 180 сая ам.доллароор үнэлсэн нь Ван Гогийн бүтээлүүд дундаас нэлээд өндөрт тооцогдож байна.
2026-10-19

Монголын баг логик паззлын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ

Энэтхэгийн Колката хотод энэ сарын 15-16-нд болсон Логик паззлын 33 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий U18 ангилалд оролцсон манай тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд А.Оюун-Эрдэнэ мөнгө, Б.Жаргалхүү хүрэл медалийн эзэн болов. Харин А.Нандин-Эрдэнэ IV байр эзэлжээ.
2026-10-19

Манай сурагчид олон улсын физикийн олимпиадаас нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртэв

Узбекистаны Самарканд хотод энэ сарын 10-16-нд зохион байгуулсан Аль Ферганийн нэрэмжит олон улсын физикийн II олимпиадад манай улсын 10 сурагч амжилттай оролцож, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртлээ. Ази, Европ, Америк тивийн 20 улсын 150 орчим шилдэг хүүхэдтэй өрсөлдөж, дээрх медалиас гадна хоёр сурагч тусгай байрын шагнал хүртсэн байна.
2026-10-19

21 аймаг гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинтай боллоо

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”- ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ. Үүний хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын дөрвөн төрлийн нийт 60 автомашинтай болсноор, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагад хуваарилжээ.
2026-10-19

Малын гоц халдварт өвчин 4.4 дахин өсжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар малын гоц халдварт өвчний 115 тохиолдол бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 89-өөр буюу 4.4 дахин өссөн үзүүлэлт юм. Малын гоц халдварын тухайлбал, 2021-2025 онд шүлхий 240, хонины цэцэг 126, боом 27, адууны ям 11, ямааны годрон болон бусад өвчний 210 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
2026-10-19

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 35.6 хувь нь аутизмтай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах нийслэлийн салбарын зөвлөлийн хурлаар боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн асуудлаар хэлэлцэж, Хараагүйчүүдийн болон бусад чиглэлээрх төрийн бус байгууллагуудын төлөөллүүд санал солилцжээ. Тодруулбал, зам дэд бүтэц, хот төлөвлөхдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд хэрхэн нийцүүлж байгааг хэлэлцэж, ирэх оны төсөв батлахаас урьтаж эрхээ хангахтай холбоотой төсвийг төрийн бус байгууллагынхантай хамтарч төлөвлөхөөр тогтсон байна.
2026-10-19

Истанбулд аадар борооны улмаас үер бууж, дөрвөн хүн амиа алдав

Туркийн Истанбул хотод сүүлийн 80 гаруй жилд тохиогоогүй хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, дөрвөн хүн амиа алдаж, гурван иргэн сураггүй алга болжээ. Энэ сарын 14-нөөс эхлэн орсон аадар борооны улмаас орон сууц, худалдааны төвүүд усанд автаж, автомашинууд урсгалд туугдан, замын хөдөлгөөн саатсан байна.
2026-10-19

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцөлжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 70.4 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа.
2026-10-19

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг нэр дэвшүүлэхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсголын тайланг хэлэлцэж, Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ.
2026-10-19

Урсгал зардлыг 1.4 их наядаар танасан ч төсвийн зарлагаа 971.5 тэрбумаар нэмж батлав

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, парламентын 84 гишүүн дэмжсэнээр 82.4 хувийн саналаар баталлаа.
2026-10-19

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийг ирэх онд ашиглалтад оруулна

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллах үеэрээ “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, ирэх онд ашиглалтад оруулах бүх нөхцөлөөр хан гахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн ажил саатахад хүргэж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд анхаарна гэдгээ дурдлаа.
2026-10-19