Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг дахин НЭГ сар цагдан хорихоор болжээ

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/2550 дугаартай “Прокурорын гаргасан саналыг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
2025-08-27

Түрээсийн харилцаанд итгэлцлээс илүү эрх зүйн баталгаа чухал

Хотын А зэрэглэлийн бүс дэх орон сууцаа хоёр хүүхэдтэй залуу хосод барьцаа мөнгө авалгүй түрээсэлсэн боловч шал, хана, гал тогооны шүүгээ, ариун цэврийн өрөөг минь авах юмгүй болгосон. Турник тогтоогоод, ханануудыг өм цөм нүхэлчихсэн байсан. “Өөрсдөө засаж өгөөрэй” гээд орхитол шалаар нэг шороо, будаг, шохой тараачхаад явсан байв. Амьдарч байгаа гэр орноо ингэж ашиглаж болдог юм уу. Монгол хүн нүүхдээ гэрийн буйраа цэвэрлээд явдаг биз дээ.
2025-08-12

Амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоно агнасан бол хариуцлага хүлээхгүй

УИХ-ын хаврын чуулганаар 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталсан гэж буй. Гэвч эдгээрийн ихэнх нь нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “засвар”-ын ажил байсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар “Хаврын чуулганаар Амьтны тухай хэмээх бие даасан ганцхан хууль баталсан” хэмээн шүүмжилсэн юм. Тэгвэл гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан уг хуулийг өнгөрсөн зургаадугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн байна.
2025-08-08

1008 айлын орон сууцад хамруулна гэж иргэдийг залилж байна

Сүхбаатар дүүргийн IX хороонд барьж буй “Ногоон нуур 1008” айлын орон сууцад иргэдийг хамруулна, урьдчилгаа авна гэх ор үндэслэлгүй мэдээлэлд итгэж, хэн нэгэнд мөнгө шилжүүлэхгүй байхыг “Нийслэлийн орон сууцын корпораци” ХК-иас өчигдөр анхаарууллаа. Учир нь дээрх орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхад иргэдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан уг төсөлд хамруулна, худалдан борлуулна, урьдчилгаа авч, түрээсний гэрээ хийнэ гэх зэрэг ташаа мэдээллийг цахим орчинд ихээр түгээх болжээ. Иймд худал мэдээлэлд итгэн ямар нэг худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлсэн юм.
2025-07-26

45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ

Тодруулбал, “Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийн долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна. Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулаад байсан юм. 
2025-07-22

Арилжааны банкуудын эзэд ББСБ-уудаараа дамжуулан мөнгө хүүлж байна гэв үү

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд өндөр хүүтэй зээл олгож иргэдийг шулдаг хэмээн олон нийт машид дургүйцдэг. Гэвч санхүүгийн хэрэгцээгээ өндөр хүү төлөөд ч хамаагүй хангахаас өөр сонголт монголчуудад байхгүй. Тиймдээ ч банк, түүнээс өндөр хүүтэй банк бус, санхүүгийн байгууллага (ББСБ), ломбардаас зээл авдаг. Өөрөөр хэлбэл, иргэд зээлээс зээлийн хооронд, нэг зээлийг нөгөөгөөр нь дарж амьдарч буй билээ. 
2025-07-08

Шүүхийн тогтолцоог шинэчлэхэд Европын хороо дэмжлэг үзүүлнэ гэв

Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн нээлт өчигдөр боллоо. Твининг буюу хосолмол түншлэл хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй уг төслийн нээлтэд ЕХ-ны гишүүн улс болох ХБНГУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрынхан гээд олон улсын болон дотоодын байгууллагын төлөөлөл оролцсон юм.
2025-07-02

Эрчим хүчний салбарт тогтоосон үндэслэлгүй төлбөрийг хүчингүй болгуулжээ

Эрчим хүчний яаманд хүргүүлсэн зөвлөмжийнхөө хэрэгжилттэй Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас танилцжээ. Эрчим хүчний чиглэлээр олгох тусгай зөвшөөрөл, дулааны болон цахилгааны техникийн нөхцөлтэй холбоотой тушаал, шийдвэрийг авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд тус газрынхан хянан үзэж, хариуцсан албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулан дүн шинжилгээ хийхэд мэдээллийн ил тод байдал хангалтгүй, тусгай зөвшөөрөл авахад тавих нөхцөл, шаардлагыг хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр тодорхойлоогүй байсан аж.
2025-06-18

П.Батчулуун эмчийг цагтаатгасан ч, зөрчлийн хуулиар шийтгэх бололтой

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны зургадугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
2025-06-04

Арилжааны банкны ажилтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс арилжааны банкны ажилтнуудад зориулсан авлигын эсрэг цуврал сургалт зохион байгууллаа.
2025-05-12

“Үерийн далан байгуулах нэрээр тооцоо, судалгаагүй ажил хийж байна

Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Яармагийг “ДЦС-4”-тэй холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, тухайн байршилд үерийн хамгаалалтын далан барихаар ажиллаж эхэлснийг “Геодез, усны барилга, байгууламжийн газар”-аас мэдээлсэн.
2025-04-20

АНА БРАЙАН НУГРЕРЕС: Хувийн мэдээллийг хамгаалахын тулд хараат бус байгууллага ажиллуулах шаардлагатай

АНА БРАЙАН НУГРЕРЕС: Хувийн мэдээллийг хамгаалахын тулд хараат бус байгууллага ажиллуулах шаардлагатай
2025-04-15

Цагдаагийн байгууллагад Процессын дахин инженерчлэл хийх нь

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Процессын дахин инженерчлэлийг Ойн газарт хийсэн. Энэ удаа Цагдаагийн байгууллага дээр хийхээр төлөвлөсөнтэй холбогдуулан ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
2025-04-08

Даланзадгад руу тогтмол нислэг үйлдэх боломжоор хангах хүсэлт гаргав

Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь “Говь гур­­вансайхан” нисэх онгоцны бууд­лыг өр­­гөт­гөн шинэчилж, олон улсын зэрэг­­­­лэл­­­­тэй бол­­гох  талаар 2022 оноос хойш ярьж буй.
2025-03-28

“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг сайжруулах шаардлагатай”

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй.
2025-03-26

“Ноорог”-ийн дуулиан мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг илчилж, цагдаагийнхныг сандаргав 

“Ноорог” сайтын ажилтан А.О-г “...мө­рий­тэй тоглоом зохион байгуулсан, ашиг олох зорил­гоор бусадтай хамтран урьд­­­чилан нэгдсэн..” зэрэг эрүүгийн гэмт хэ­рэгт буруутган цаг­дан хорьж буй.
2025-03-25

“Ноорог”-ийн ажилтан А.О-г цагдан хорихоор шийдвэрлэв

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 17-18-нд шилжих шөнө Noorog.mn сайтын редакцад нэгжлэг хийж, техник хэрэгслийг нь хурааж, ажилтнуудыг нь саатуулан байцаасан хэрэг гарсан.
2025-03-24

Хадгаламжийн даатгалын корпорацын удирдлага албан тушаалаа урвуулж байна гэв үү

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байд­лын зөвлөлийн нэг гол гишүүн Хадга­­лам­жийн даатгалын корпорац гэх байгуул­­­лага үйл ажил­лагаа явуулаад 12 дахь жилийнхээ нүү­­­рийг үзэж байна. УИХ-аас 2013 оны нэгдүгээр сарын 10-нд ба­­­­­­талж, тухайн өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Бан­­кин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын ту­­хай хуу­­­­лийн дагуу уг кор­­порацыг байгуулсан юм. 
2025-03-21