Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоймчийн үг

МАН хариуцлагаа үүрч, АН сөрөг хүчнээ хийе

Байгуулагдаад зургаан долоо хонож буй Н.Учралын Засгийн газрыг огцруулах оролдлого өрнөж эхлэв. Үүний шалтгаан нь хотод байгуулсан “вант улс”-ыг Ерөнхий сайд задалж, өөрийгөө “хаан” хэмээн эндүүрсэн Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн явдал.
2026-05-21

Намын гишүүд нь биш, хотын иргэд даргаа сонгох ёстой

Монгол Улс нэгдмэл нэг төр, нэг УИХ, нэг Ерөнхий сайдтай орон. Гэтэл ах, дүүгээрээ улс төрд хаан суух гэсэн хүсэлтэй зарим хүн хууль, дүрмийн эсрэг авирладаг боллоо. Тэд Засгийн газар, Улаанбаатар хот гэх мэтээр тус тусын эрх мэдэлтэй “холбооны улс” байгуулж, хүссэнээрээ авирлаж болно хэмээн эндүүрчээ. Тиймээс ч томилогдсон албан тушаалаа хувийн өмч мэт ойлгодог аж. Нийслэлийн иргэдийнхээ төлөө биш, эсрэг ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хулгай луйвраас хотыг чөлөөлөхийн оронд өөрөө “загалмайлсан эцэг” нь болж хувирсан Х.Нямбаатар бол “гажиг тогтолцоо”-ны ээлжит жишээ.   
2026-05-19

Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй

Монгол бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Ардчилсан парламентын засаглалтай, нэгдмэл төрийн тогтолцоотой оронд гэтэл нийслэл хот нь холбооны улс мэт дур зоргоороо аашилж, Засаг дарга нь иргэдийнхээ эсрэг хүртэл жагссан байж боломгүй үйлдэл Х.Нямбаатарын үед гарсаар байна.
2026-05-18

Цэц ёс зүйг шүүх эрхтэй юү 

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд Үндсэн хуулийн цэцэд онцгой бүрэн эрх олгохоор тусгасан билээ. Тухайн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн бол парламентаар хэлэлцэхгүйгээр шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ хэмээсэн юм.
2026-05-15

“Мангас” бүтээх тогтолцоо

Ерөнхийлөгчийн сонгуульугтсан улс төр хэдийн өрнөж, альнамаас хэнийг нэр дэвшүүлэх сунгаа, таамаглал эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор парламентад суудалтай жижиг намуудад ч өрсөлдөөн өрнөж буй юм. Тэгвэл үүнээс өмнө хууль, эрх зүйн орчноо тодорхой болгох нэг чухал ажил бий.
2026-05-13

“Эрлийзжсэн” АН

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өчигдөр болж, ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогт, дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Үндэсний бодлогын хорооны дарга Н.Ганибал болон Ч.Өнөрбаяр нарыг О.Цогтгэрэл дарга нь нэр дэвшүүлжээ.
2026-05-07

 УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төсө яагаад гацав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг гишүүдийн 56.3 хувийн саналаар дэмжсэн билээ.
2026-05-05

Явах цаг чинь боллоо, Х.Нямбаатар аа 

Нийслэлд бугшсан авлига, газрын хулгай, буруу бүхнийг цэвэрлэх “шорвог” шийдвэр гаргаж чадах цорын ганц хүн хэмээн ухуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үеэл Х.Нямбаатарыгаа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албанаас нь түдгэлзүүлэн байж хотын дарга болгосон юм. Үүнээс хойш хоёр жил долоон сарын хугацаа өнгөрчээ.
2026-04-30

Ичих булчирхайгүй улс төрчдийн “чөлөөт бүс” парламент

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс нь удирдах албан тушаалтны манлайлалгүй байдал, улс төрийн нөлөө гэж тодорхойлогдсоныг “Төрийн албан дахь ёс зүйн зөрчил” хэмээх 2025 оны судалгааны дүнгээс харж болно. Улс төрийн орчны нөлөөлөл нь төрийн албанд ёс зүйн зөрчил үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд Ёс зүйн дэд хороод болон иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоо хангалтгүй байгаа нь энэ талын бодлого бодит үр нөлөөтэй хэрэгжихэд сул тал болдог байна.
2026-04-20

Эрх мэдлийн төлөөх марафон

Гуравдугаар ээлжид хоолонд орохыг хэн хүнгүй л хүсэж байгаа аж. Улс төрчдийн ухаан санаа тийш хандаад, үндсэн ажилдаа анхаарах “завтай” хүн цөөн байна. Төрийн ордонд энд тэнд нэгнийхээ өрөөнд хуралдсан, амьсгаа дээгүүр улс төрчид илт олшров.
2026-04-02

Н.Учрал зөв нүүдэл хийх, эсэхээс танхимынх нь “нас” хамаарна

МАН-ынхан нэг жил есөн сарын дотор хоёр ч Засгийн газраа огцруулаад байна. Парламентын нийт бүрэлдэхүүний 54 хувийг эзэлсэн ч дотроо эрх мэдлээ булаацалдвал эвлэрч чаддаггүйн жишээ энэ болов. Л.Оюун-Эрдэнэ авлигын асуудалд нэр холбогдсоноос болж огцорсон. Гэвч нам доторх бүлэглэлүүд нь ойлголцож чадаагүйгээс л огцорсон гэж боддог юм билээ.
2026-03-31

МАН-ын “царцаанууд”-аас дэмжлэг авсан АН-ын дотоод сонгууль

АН-ын анхан, дунд шатны дотоод сонгууль болж өндөрлөв. 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргын болон тэднээс Үндэсний бод­логын хороо (ҮБХ)-нд орж ажиллах 378 төлөөллөө сонгосон юм. Эдүгээ тус намаас парламентад сонгог­дон ажиллаж буй 42 гишүүнээс нь есөн хүн төлөөллийн төв байгууллагадаа сонгогдож чад­сангүй. Баянхонгор аймгаас сонгогдсон гурван гишүүн нь ч бүгд мултарчээ.
2026-03-27

Ой санамж нь орж, гардаг улсс төррчид

Манай улс төрчдөд өчигдөр ярьснаа өнөөдөр үгүйсгэх нь энгийн л зүйл болжээ. Санаатай худлаа хэлэх нь улс төрд нэг төрлийн тактик, хар пиар мөн. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хашиж буй хүний хувьд үүнийг зүгээр л нэг “арга барил” хэмээн үзэж болохгүй. Улс төрчид өндөр ёс зүйтэй байж, үг, үйлдэл бүрээрээ зөв үлгэр үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь, үүний эсрэг байж, бараг альцхеймер өвчинтэй мэт авирлагсад улам л олширч байна.
2026-03-25

МАН-ын бүлэглэлд “самруулж” буй АН

АН-ын дотоод сонгууль бямба гаргаас эхлэн өрнөж байна. Тус нам бүх шатны гишүүдээ шинэчлэн бүртгэж, улмаар даргыг нь тодруулах гэж буй. Баг, хороо, сумын сонгууль нь уржигдар болсон бол аймаг, дүүргийнхийг өнөөдөр зохион байгуулна. Нийслэлийн намын хорооны хурлаа ирэх сарын 5-нд, төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүдийг шинээр бүрдүүлэх сонгуулиа 8-нд хийнэ. 
2026-03-23

АН хэрхэн “тоглохоос” МАН-ын улс төр хамаарна

Эрх баригч намынхны эвлэрэл богино настай байжээ. Дүрэлзэж байсан галыг угаас бүрэн унтраагаагүй, уугиулаад орхисон учраас өнөөх нь дахин сэргэв. Ерөнхий сайдаас огцорсноос хойш УИХ-ын гишүүний ажлаа ч умартсан, хэдэн сар чуулгандаа суугаагүй Л.ОюунЭрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, ил гарлаа.
2026-03-18

Хуульгүй томилгоо

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр сан”-гаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдаанд гутгаар байр эзэлсэн, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаагийн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
2026-03-12

Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн эрчүүдийн тулаан биш

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийн жил учраас эдүгээ намуудад сунгаа ид өрнөж байна. Сайн дураар өөрийгөө сойгчид, эсвэл олон нийтийн зүгээс “түлхэж” буй нь ч цөөнгүй. Гэвч горилогчдын дунд эмэгтэй хүн өдрийн од мэт байгаа нь нэгийг хэлнэ. Нэр нь дурдагдсан улс төрч бүсгүйчүүд түрүүчээсээ энэ мэдээллийг үгүйсгэж, өрсөлдөөнөөс татгалзаж байх юм.
2026-03-09

Баяртай, ёс зүй, хууль, тангаргийг уландаа гишгэгчид ээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж, яаралтай өргөн барих болсноо мэдэгдлээ. Үүгээрээ парламентын босго давсан л бол яаж ч дураараа авирлаж, ёс зүйг “бөгсөндөө чихэж”, Үндсэн хуулийг үл тоож, төрийн эрхийг хууль бусаар авахыг завддаг, мөн гурван шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоосон ч эгүүлэн татагддаггүй гэж ойлгодог гишүүдэд хатуухан сануулга илгээв.
2026-03-02