Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Нийслэл хотод өнгөрсөн шөнө орсон цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846,420 м.кв зам талбайг нийт найман байгууллагын 178 ажилтан 18 машин техник, 50 бичил төхөөрөмжтэйгөөр цэвэрлэж байна. Авто зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ.
2026-01-09
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Энэ онд газар чөлөөлөх 408 төсөл, арга хэмжээг баталж, нийт 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Дэд төвүүд, авто зам, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажлуудад газар чөлөөлөлт үргэлжлэх юм.
2026-01-08
49 дүгээр сургууль цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр бүрэн шийджээ
Манай улс нар, салхинаас цахилгаан эрчим хүч хуримтлуулж, ойр зуурын хэрэглээгээ хангах бүрэн боломжтой. Сүүлийн жилүүдэд ялангуяа нийслэлийн айл өрх, албан байгууллагууд сэргээгдэх эрчим хүч ихээр ашиглах болсон. Тэгвэл ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийнхан цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болсныг өчигдөр мэдээллээ. Чингэлтэй дүүрэгт байрлах тус сургуулийнхан дээвэр дээрээ 72 ширхэг хавтан суурилуулж, нарнаас эрчим хүч хураан авч байгаа аж.
2025-12-26
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
2025-12-22
Сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт явуулж байна
Сурагчдын өвлийн амралт эхэлж, хүүхдүүд урт хугацааг гэртээ өнгөрүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос долоон дүүргийн гэр хорооллын бү сийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн сургалт зохион байгуулж байна. Уржигдар Сонгинохайрхан дүүргийн 67, 76, Баянголын 146, 113 дугаар сургуулийн IX-XI ангийн сурагчдад угаарын хий гэж юу болох, түүний хор уршгийн талаар ойлголт, мэдээлэл өгч, хордлогоос урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд анхан шатны тусламж хэрхэн үзүүлэхийг заажээ.
2025-12-19