УИХ-ын гишүүнд тэтгэмж олгох зохицуулалтыг хүчингүй болгох санал гаргажээ
УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог зохицуулалтыг хүчингүй болгох өргөдөлд иргэдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж заасан.
2025-09-30
Монгол Улсын хэмжээнд 180 гаруй сэтгэцийн эмч ажиллаж байна
“Сэтгэцийн эрүүл мэнд 2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2025.09.29) болж байна. Дөрөв дэх удаагийн хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд;
2025-09-29
2030 онд хүүхдийн хорт хавдрын эмчилгээний үр дүнг 60 хувьд хүргэнэ
Бүгд Найрамдах Узбекистан Улс, ДЭМБ, АНУ-ын “Сэйнт жүүд” хүүхдийн эмнэлэг хамтран зохион байгуулсан “Хорт хавдар болон бусад хүнд өвчтэй хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, зовлон зүдгүүрийг бууруулах дэлхийн хөдөлгөөн” сэдэвт арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн оролцжээ. Тэрбээр “Монгол Улс 2025 оноос хүүхдийн зургаан хорт хавдрын 18 төрлийн, чанартай эмийг санхүүгийн дарамтгүй буюу үнэ төлбөргүй олгож эхэлсэн. Ингэснээр хүүхдийн хорт хавдрын эмийг үнэгүй олгодог зургаан улсын нэг болсон” гэв.
2025-09-29
Эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж чадавхижуулна
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, БНСУ-ын Бусан хотын “Dong-A” их сургуулийн эмнэлгийн захирал Ан Хи Бэ нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
2025-09-23
Монгол сурагчдын дунд шүдний цоорол их, эрүү, нүүрний гажиг бага байжээ
Боловсролын ерөнхий газрынхан Япон Улсын Осакагийн шүдний эмч нартай өнгөрсөн хичээлийн жилээс хамтран ажиллаж эхэлжээ. Үүний хүрээнд хотын төвөөс алслагдсан, шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй, сургуулийн хүүхдүүдийг үзлэгт хамруулсан байна. Хамтын ажиллагааны турш хэрэгжүүлсэн энэхүү ажлын үр дүнг хуваалцсан юм.
2025-09-22
13 орны эрдэмтэн судлаач тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх шийдлийг хэлэлцэж байна
Тарваган тахал өвчний эсрэг “Yersinia” хэмээх 15 дахь удаагийн олон улсын симпозиумыг манай улсад энэ сарын 15-16-нд зохион байгуулж байна. Уг симпозиум нь Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахал өвчний эсрэг хэрэгжүүлэх сайн туршлага, үр дүнтэй гарц шийдлүүдийг салбарын мэргэжилтнүүд хамтран хэлэлцэх зорилготой юм.
2025-09-17
Хөдөлмөрийн чадвар алдахад хүргэх тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал гэв
Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр ирэх сарын 10-нд тохиох юм. Эл өдрийг угтан СЭМҮТ болон Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос хамтран сэтгүүлчдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл өглөө. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд бие, махбодынхоос гадна сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг ихэд анхаарах болсон.
2025-09-16
Түргэн тусламжийн төвийн жолооч Н.Баярцэнгэлд тусалцгаая
Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд жолоочоор ажиллаж, олон хүний амь аварсан Н.Баярцэнгэлийн эмчилгээнд зориулж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт зохион байгуулах гэж буй талаараа ар гэр, найз нөхдийн төлөөлөл нь өчигдөр мэдээлэл өгөв. Н.Баярцэнгэл нь 1999 онд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийд байрлах ургацын хагалгаанд орсон боловч тэр нь сэдэрч, улмаар ховор төрлийн хавдар болох нь оношлогджээ. ХСҮТ-д хими, туяа эмчилгээ хослуулан тасралтгүй хийлгэснээр 2011 онд бүрэн эдгэрсэн гэх хариу сонссон байна.
2025-09-12
Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх нярайн цогц эрт илрүүлгийг орон нутагт эхлүүлэв
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, АШУҮИСтай хамтран орон нутагт нутагшуулах үйл ажиллагааг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчигээний төвөөс эхлүүлжээ. Энэ үеэр нярайн эрт илрүүлэгт шаардлагатай пульсоксимет, арклайт, зөөврийн компьютер, принтер, хуруу уншигч зэрэг зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийн хүрээнд тархи хөргөх эмчилгээ (бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох), уушгины даралт бууруулах, “имж эх”-ийн арчилгаа зэрэг дэвшилт технологи, аргыг нутагшуулж, 200 гаруй эмч, сувилагчийг олон улсын түвшний сургалтад хамруулсан байна.
2025-09-12
Хөвсгөл аймагт тарваган тахлын гурван тохиолдол батлагдаж, нэг хүн нас барав
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиол¬дол батлагдсантай холбогдуулан Цагаан-Уул болон Мөрөн сум уржигдраас энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй юм. Улмаар дээрх хоёр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургалт, хичээлээс гадуурх дугуйлан, РС тоглоомын газар болон соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох юм байна. Тарваган тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл өглөө.
2025-09-09
Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ
Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ. Эдгээр аймгийн нийт хүн амын 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байдаг аж. Мөн эл бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг, 600 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ.
2025-09-09
Тарваган тахлаар нэг хүн нас барж, 22 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна
Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол 2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр бүртгэгджээ. Үүнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж 1 хүн нь нас барсан Талаар ЭМЯ-наас мэдээллээ.
2025-09-08
“Хавдар-2” төвийг барихад БНТУ бүх талаар тусална
Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу манай улсад энэ сарын 6-7-нд албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Турк улсад төрийн айлчлал хийх үеэрээ Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол болон Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан билээ.
2025-09-08