Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Нохой нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 55 иргэнд хариуцлага тооцжээ

Хашаандаа нохой тэжээдэг айл өрх хот, хөдөөд олон бий. Гэвч түүнийгээ уялгүй орхисноос гудамж, талбай, олон нийтийн газарт хүмүүс, ялангуяа хүүхдүүд рүү дайрч ноцох тохиолдол цөөнгүй гардаг. Уг нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд “Нохой, муур зэргийг асран хамгаалагч нь олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах, тухайн амьтан нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гаргахгүй байх үүрэгтэй” гэж заасан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлдэггүйгээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсаар байгаа билээ.
2025-11-18

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Цэцээр шүүнэ

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл дэх худал мэдээлэл тараах заалт Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдлийг энэ сарын 24-нд Цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болсон байна. Уг хуулийн 13.14.1-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заасан.
2025-11-18

3000 гаруй нэр, төрлийн мансууруулах бодис илрүүлэх тандагч багаж суурилуулжээ

Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааны бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай гүйцэтгэх, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх зэрэг зорилгоор том, жижиг, дунд оврын ачаа барааг нэг уншилтаар хоёр өнцгөөр хардаг, дүрсний нягтрал сайтай, орчин үеийн стандартад нийцсэн 18 ширхэг төхөөрөмж ашиглаж эхэлжээ
2025-11-17

3.3 кг алт хилээр гаргахыг завдсан хятад, монголчуудыг саатуулав

Өмнөд хилийн Замын-Үүд боомтоор энэ сарын 14-нд их хэмжээний алт хилээр гаргах гэж байсан хятад, монгол иргэдийг тагнуул, гаалийн байгууллагынхны хамтарсан шалгалтаар илрүүлж баривчиллаа. Алтны ченж нэртэй монгол, тэднээс өндөр үнээр дамжуулан худалдан авдаг хятад иргэдийн хамтарсан эл бүлэглэлийнхэн 3.3 кг алт биедээ нууж хил да¬вуулах гэж байсан аж.
2025-11-17

ХААИС-ийн дэд захирал асан Ж.Батчулууны нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгов

Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)- ийн захирал Т.Хэрүүга, Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэр¬гийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.
2025-11-14

Хүмүүжигч нь хянагчтайгаа архи ууж, зодолдож байг уу, Б.Энхбаяр сайд аа

Сэлэнгэ аймаг дахь хууль сахиулах байгууллагынхан үе үе таагүй зүйлд холбогддог болсон. Гэвч тэгсхийгээд дарагддаг нь нууц биш. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (ШШГГ)-ын харьяа Цагдан хорих байрнаас өнгөрсөн долоодугаар сард бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт ял шийтгүүлсэн нэг эр оргосон юм. Өмнө нь гурван удаа ял шийтгүүлсэн тэр хүнийг цагдаагийнхан маргааш нь олж саатуулсан билээ.
2025-11-12

Их хэмжээний валют хилээр гаргаж байсан хүмүүсийг баривчлав

Зохион байгуулалттайгаар их хэмжээний валют хил давуулан харь улсад гаргадаг бүлэг хүнийг тагнуулын байгууллагынхан илрүүлсэн талаар өчигдөр олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацагдаж эхлэв. Тэднийг энэ сарын 6-нд саатуулсан бөгөөд нэг удаа гэхэд л 2-3 сая ам.доллар хилээр авч гардаг тухай тодотгоод буй юм. Энэ бүлгийнхэн өнгөрсөн хугацаанд 700 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют хилээр гаргасныг урьдчилсан байдлаар тогтоосон гэнэ.
2025-11-11

НОСК-ын албан тушаалтан гэм буруугаа хүлээж хэргээ хялбаршуулж шийдвэрлүүллээ

Нийслэлийн орон сууцын корпорац (НОСК)- ын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан Л.Алтанхуягт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-11-11

Дархан-Уулын цагдаа, прокуроруудынхэргийг Дээд шүүх хэлэлцсэнгүй

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Баярмагнайгийн гуйснаар Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор, цагдаагийн дарга, ажилтнууд модны ченжид давуу байдал үүсгэсэн гэх хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, эсэхийг өчигдөр хяналаа. Улмаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн байна.
2025-11-07

Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуу¬лагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, иргэн Л.АлтанОчир нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт шилжүүлжээ.
2025-11-07

 ХААИС-ийн хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангайн дарга нарын авлигын хэргийг дахин хэлэлцүүлнэ

ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангай аймгийн Засаг дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан, одоо тус аймаг дахь Политехник коллежийн захирлын албан тушаал хашдаг Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. 
2025-11-06

Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ

Эрүүгийн хэрэгт холбогдсон зарим яллагдагчид хилээр гарахыг хориглох, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авдаг болсон. Ийм таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)- ынхан хэрэгжүүлж, яллагдагч нарт хяналт тавих үүрэгтэй юм. Гэвч хяналт сул, цахим гав хугацаандаа худалдан аваагүйгээс зарим яллагдагч таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчих, шүүхээр шийтгүүлсэн хүмүүс ял завших боломж олгож байгаа гэхэд хилсдэхгүй.
2025-11-05

Малын дотор эрхтэнд шимэгчлэн амьдардаг 40 орчим төрлийн хорхой байгааг илрүүлжээ

Малын дотор эрхтэнд шимэгчлэн амьдардаг 40 орчим төрлийн хорхой байгааг илрүүлжээ
2025-11-05

 Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлэв

Тэгвэл А.Ишдоржийн албан тушаалаа урвуулж, хахууль авсан гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн аж. Улмаар прокурор яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна.
2025-11-05

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнгийн хэрэгт О.Амартүвшингээс тайлбар авах ёстой болов

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн болониргэнБ.Насан-Эрдэнэ, Б.Нандин-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол өчигдөр удирдан хийлгэлээ.
2025-11-04

УБТЗ-аас авсан хөрөнгөө угаасан гэх Ж.Гарьдын хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах нь

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Д.Ж-гийн хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг өчигдөр хянан хэлэлцээд 60 хоногийндоторбагтааннэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ “Санхүү, нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Энэ нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх хууль журам зөрчсөн” гэж шүүгч дүгнэсэн юм. Өөрөөр хэлбэл, 600 000 ам.долларын эх үүсвэрт санхүүгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой юм байна.
2025-11-04

“Оюутолгой” ХК-ийн албан тушаалтан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нарыг хилээр гарахыг хязгаарлав 

“Оюутолгой” ХК-ийн албан тушаалтан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нарыг хилээр гарахыг хязгаарлав 
2025-11-03

Татвар, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудыг саатуулан шалгаж байна

Улсын төсвийг бүрдүүлэх үүрэгтэй татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад олон жил бугшсан, албан тушаалтнуудынх нь хууль бус үйлдлийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Онц их хэмжээний татвар, ниймийн даатгалын шимтгэл төлөлгүй зайлсхийсэн байж болзошгүй хэрэгт тухайн байгууллагын албан тушаалтнууд ч холбогдон шалгуулж буй юм.
2025-11-03