Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Энэ сарын 24-ээс дараах байршилд халуун ус хязгаарлана

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.
2026-06-22

Байгалийн сорилтыг боломж болгосон Гүйжөүгийн жишиг

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан баг цайны ногоон төгөлүүдийг дамжин аялсаар халуун нэрмэлийн өвөрмөц үнэр сэнгэнэсэн алдарт Маотай архины өлгий нутаг болох Рэньхуай хотыг зорив. Хятаддаа төдийгүй дэлхийн хатуу архины зах зээлд чанар, үнэ цэнээрээ тэргүүлэгч энэхүү “шингэн эрдэнэ”-ийн түүх Гүйжөү мужийн байгалийн дахин давтагдашгүй тогтоцтой салшгүй холбоотой аж.
2026-06-22

Зорчих тээврийн тарифын 50 хувийн хөнгөлөлтийг цуцална гэв

Газрын тосны бүтээгдэхүүний суурь үнийг тодорхойлдог түүхий нефтийн ханш дэлхийн зах зээлд баррель нь 75-83 ам.долларын хооронд хэлбэлзэж буй нь сүүлийн жилүүдийн дундаж түвшинд байна. Харин өнгөрсөн баасан гарагт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс “Дэлхий нийтэд дизель түлшний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, зорчигч тээврийн алдагдлын хэмжээ өсөж байгаа тул олон улсын зорчигчийн харилцааны галт тэргэнд үзүүлж байсан тээврийн тарифын 50 хувийн хөнгөлөлтийг долоодугаар сарын 1-ний өдрөөс цуцлах болсныг мэдэгдье” хэмээжээ.
2026-06-22

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр Байгаль орчны сайд байсан хүн гэхэд итгэмгүй, ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих, бүр ойд дайсагнасан Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Гэвч Б.Бат-Эрдэнэ энэ үйлдлээ яг л кинон дээрх “еэвэнгийн хоёр тал” гэдэг шиг төөрөлдүүлж тайлбарлаад байгаа юм.
2026-06-22

Дуранд өртсөн түүх

Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Пулитцерийн шагнал гардуулах ёслолыг АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулдаг бөгөөд энэ оны хувьд өнгөрсөн сарын 5-нд тохиов. 1903 онд Америкийн хэвлэлийн магнат Жозеф Пулитцер (1847-1911) санаачилж, Колумбын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид зохион байгуулдаг эл үйл ажиллагаа нь сэтгүүл зүй, уран зохиол, хөгжмийн салбарын ололт амжилтыг үнэлдэг том арга хэмжээ.
2026-06-19

Казахстанаас түүхий газрын тос импортлох судалгааг эрчимжүүлнэ гэв 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНКУ-ын Худалдаа интеграцын тэргүүн дэд сайд болон бусад төлөөлөгчийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Энэ үеэр талууд газрын тос, цөмийн энерги болон геологийн салбарт хамтран ажиллахаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хэлэлцжээ.
2026-06-19

УГТЭ-ийнхэн Монголын анхны 512 зүслэгтэй компьютер томографын аппаратыг ашиглаж эхэллээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)ийнхэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “Neusoft neuviz epoch” загварын 512 зүслэг бүхий, өндөр нарийвчлалтай компьютер томографын аппаратыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, өчигдрөөс оношилгоонд ашиглаж эхэллээ. Уг төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн дүрс оношилгооны тусламж авах боломж бүрдэж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар шинэ шатанд гарч буйг салбарынхан онцолж байна.
2026-06-19

Ч.Анхжаргал ДАШТ-д мөнгөн медалийн төлөө тоглоно 

Сүүлийн үед хүүхэд залуус хичээл, ажлынхаа хажуугаар стресс тайлах, анхаарлаа төвлөрүүлэх зорилгоор биллиардын төрлүүдийг сонирхож хи­ чээллэх болсон. Энэ нь Монголын тамирчид ур чадвараараа олон улсын тавцанд танигдаж эхэлсэнтэй холбоотой. Биллиард нь зөвхөн цохих бус, шатар шиг олон нүүдлийг төлөвлөх шаардлагатай байдгаараа сэтгэхүйг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна.
2026-06-19

Ц.Бат-Энх, А.Мөнхбаяр нар спортын арбитрчаар томилогдлоо 

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас энэ сард нэгдсэн сургалт зохион байгуулсан. Энэ үеэр Дэлхийн допингийн эсрэг дүрэм, үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт, шинжилгээ, сэргээшийн эсрэг үндэсний дүрэм, давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр арбитрын болон допингийн давж заалдах комиссын хуралдааныг мэдээлэх журам зэргийг хэлэлцжээ.
2026-06-19

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын хөшөөний хойд талд газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа. Энэ хэсэгт барилгажилт, нягтаршил ихтэй тул барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцаллаа. Тус газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгоно.
2026-06-19

Математикч эрдэмтдийн бүтээлийг Төрийн шагналд дэвшүүлжээ 

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн орлогч захирал, академич, математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, математикийн ухааны доктор, В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлийг Монгол Улсын Төрийн шагналд дэвшүүлжээ. 
2026-06-19

Төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг өргөн барив 

Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлахтай холбоотойгоор парламентад олгосон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-д өргөн мэдүүлэв. 
2026-06-19

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг. Манай орны ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.
2026-06-19

Т.Даваадалайгийн цагдан хорих хугацааг сунгалаа 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгах захирамж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг гаргажээ.
2026-06-19

Халдварт бус өвчин нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна 

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөө (2026-2028 он) баталж, албан ёсоор танилцуулав. Манай улсад зүрх, судас, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, нас барсан хүмүүсийн 81 орчим хувь нь халдварт бус өвчний улмаас энджээ.
2026-06-19

Маргааш 1-р хорооллын арын замыг хаана

Сонгино Хайрхан Дүүргийн 1-р хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд зургаадугаар сарын 20-ны орой 23:00 цагаас доорх байршилд зам хаахыг мэдэгдэж байна.
2026-06-19

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар татагдсан хөрөнгөө нийслэл дахин хуваарилж, төсвөө тодотгох нь 

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрч­ лөлт оруулах тухай тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг уржигдар нийслэлийн ИТХын ээлжит бус XIII хуралдаанаар хийсэн бол хоёр дахийг нь ирэх даваа гарагт хэлэлцэх нь. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва төслийг танилцуу­лахдаа “Нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг суурь үйл­чил­гээний зардалд нөлөөлж байгаа учраас шаард­лагатай нэмэлт сан­хүү­жилтийг шийдвэрлэх хэрэгтэй болсон.
2026-06-19

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан хоёр ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын явц 40 хувьтай үргэлжилж байна.
2026-06-19