Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 Чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэглэдэг “Левемир флекспен” тарилга тасалджээ

Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотой үүсдэг өвчин. Нойр булчирхай хүний идсэн хоол, хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Харин чихрийн шижингээр өвдсөн хүмүүс инсулин ялгаруулахгүй, эсвэл бие нь инсулинд хариу нөлөө үзүүлдэггүй аж. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг инсулинийнөөц дууссан, хэдэн сар хүлээж, тарилгатайгаа золгож байгаа гэх мэдээллийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
2025-09-10

 Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан  тушаалтны хэргийг шүүхээр дэнслүүлэх нь

 Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан  тушаалтны хэргийг шүүхээр дэнслүүлэхнь
2025-09-10

Бусдад зодуулж, хүнд гэмтсэн Д.С-д хилийн хориг тавих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болно

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт зодуулж, хүнд гэмтсэн Д.С-ын аав Д.Дашзэвэг өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг өчигдөр бичсэн байна. 
2025-09-10

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
2025-09-10

 Зургаан настнуудыг хичээлийн завсарлагаанаар нь унтуулдаг болов

Олон улсад бага ангийн сурагчдыг хичээлийн уртын завсарлагаанаар нь унтуулдаг жишиг бий. Тэгвэл эл туршлагыг Дорнод аймгийнхан нэвтрүүлжээ. Эхний ээлжид тэд дөнгөж сурагч болсон зургаан настнуудыг унтлагын цагтай болгосон байна.
2025-09-10

Бага зэргийн бороо орно

Нугийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-09-10

Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх аяныг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх үндэсний аян”-ыг тав дахь удаагаа улс орон даяар эхлүүллээ.
2025-09-09

“Найрамдал” зуслангийн газраас 14 550 ам метр талбай “хумсалсныг” илрүүлэв

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас томилсон ажлын хэсэг олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллаж, хяналт, шалгалт хийснийг мэдээлээ. Шалгалтаар зусланд ажиллаж буй 142 ажилтан, албан хаагчийн чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, ачаалалд үнэлгээ өгөх, давхардлыг арилгах, мөн зуслангийн стандартуудын хэрэгжилтэд хяналт хийж, дүгнэлт гаргажээ.
2025-09-09

Малчдын уламжлалт арга барилыг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах хэрэгтэй гэв

Манай улсад байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор уршиг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй. Тэгвэл Соёлын өвийн үндэсний төвийнхөн “Соёлын өвд нөлөөлөх гамшиг, эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2025-09-09

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ
2025-09-09

Үерийн дараа Сэлбэ, Дунд голоос дээж авч шинжлэхэд гэдэсний халдвар үүсгэгч нян илэрсэн байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өнгөрсөн сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын уснаас дээж авч шинжилжээ. Мөн голын ойролцоох, эрэг орчмын хөрсний дээжүүдэд шинжилгээ хийхэд ялгадасны гаралтай бо¬хирдол байгаа нь тогтоогдсон байна.
2025-09-09

ХСҮТ-ийн эмч М.Чинзориг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын илтгэлээрээ шагнал хүртжээ

БНСУ-ын Бүдүүн, шулуун гэдэсний нийгэмлэгээс зохион бай¬гуулсан “ICRS 2025” буюу олон улсын хуралд манай улсаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг илтгэлээ хэлэлцүүлж, судалгааны ажлаа танилцуулсан байна.
2025-09-09

Мөнхөрсөн гэмээр осол

Далайн аварга хөлөг “Титаник”-ийг Ирландын “Harland and wolff” үйлдвэрт “White star line” компанийн захиалгаар бүтээжээ. “Олимпик”-аас арай урт учраас түүнийг дэлхийн зорчигч тээврийн хамгийн том хөлөг онгоц гэдэг, живэхгүй гэж ч сурталчилдаг байв. Гэвч энэ онгоц далайд анхны аялалдаа гараад л живсэн юм.
2025-09-09

Суудлын автомашины импорт өмнөх оныхоос 9.9 хувиар буурчээ

Энэ оны эхний найман сарын худал¬дааны статистик үзүүлэлтээс харахад Монгол Улс нийт 7.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн худалдан авсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
2025-09-09

Азийн үнэт цаасны форумд 20 улсын 100 орчим мэргэжилтэн оролцоно

Ази, Номхон далайн бүсийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох Азийн үнэт цаасны форумын 30 дахь удаагийн ерөнхий чуулганыг энэ сарын 11, 12-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганы үеэр хөрөнгийн зах зээлийн хөгжил, шинэ сорилт, боломжууд, хууль, эрх зүйн орчноос эхлээд тулгамдсан, шийдвэрлэх, олон нийтэд таниулах шаардлагатай асуудлуудыг ул суурьтай хөнддөг бөгөөд бүс нутгийн улсууд ээлжлэн зохион байгуулдгаараа онцлог.
2025-09-09

Автомашингүй өдрөөр иргэдэд эрүүл мэндийн үнэгүй үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлд уламжлал болсон автомашингүй өдөр энэ бямба гарагт тохиох юм. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг энэ жил “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ болох аж. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхан амны хөндийн үзлэг, чихрийн шижин, сүрьеэгийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх зөвлөгөө, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл хүргэх юм байна.
2025-09-09

Чингис хаан музейд Австралийн амбан захирагч зочлов

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн холбооны улсын амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт өчигдөр /2025.09.08 / Чингис хаан үндэсний музейн танхимуудаар зочилж, музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
2025-09-09

Хөвсгөл аймагт тарваган тахлын гурван тохиолдол батлагдаж, нэг хүн нас барав

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиол¬дол батлагдсантай холбогдуулан Цагаан-Уул болон Мөрөн сум уржигдраас энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй юм. Улмаар дээрх хоёр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургалт, хичээлээс гадуурх дугуйлан, РС тоглоомын газар болон соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох юм байна. Тарваган тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл өглөө.
2025-09-09