Автобусны теле камераар 100 гаруй зөрчилд торгууль ногдуулжээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан. Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж буй. Зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож буй. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 100 гаруй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулжээ.
2024-09-14
Нийслэлийн сонгуулийн хороо Д.Мөнх-Эрдэнийг бүртгэхээс татгалзав
Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн материал хүлээн авч, бүртгэж дуусав. Хуулийн дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 13-нд нэр дэвшигчдийг бүртгэснээ намуудад мэдэгдлээ.
2024-09-14
Нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтрэх нь
14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
2024-09-14
Номын БАЯР эхэллээ
36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан юм.
2024-09-13
Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ
32-33 насны “З”, “Б” нар нь өөрийн эзэмшлийн автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн “Каннабис” ургамал 17 кг-ыг тээвэрлэж явсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
2024-09-13
“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форум болно
Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Ховд аймгийн Жендэрийн салбар хороо, Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг 09-р сарын 16-ны өдөр Ховд хотод зохион байгуулах гэж байна.
2024-09-13
Үүдэл эсийн эмчилгээний “үсрэлт”
Ясны чөмөг шилжүүлэн суулгах гэж юу вэ
Гэмтсэн, эсвэл өвчний улмаас үйл ажиллагаа нь алдагдсан чөмгийг эрүүл үүдэл эсээр сольж, цусны эсийн үйлдвэрлэлийг сэргээх үйл явц юм. Чөмөг шилжүүлэн суулгах нэг үйл явцыг цус үүсгэгч үүдэл эс шилжүүлэн суулгах гэнэ. Энгийнээр, ясны чөмгөнд цусны эсүүдийн үйлдвэрлэл явагддаг учраас тэрхүү үүсгэгч эсийг ялган авч, зохих нөхцөлд хадгалаад, өвчтөний биед буцааж хийдэг гэсэн үг.
Эмчилгээний заалт
Цусны хорт хавдрууд, цус багадалт, дархлааны дутмагшил, генетикийн зарим эмгэгтэй өвчтөнд хийдэг дэвшилт технологи юм. Нарийн төлөвлөлт, орчин, бэлтгэл, хяналт гээд эмчилгээний үйл явц 6-8 сар үргэлжилнэ. Өвчнийх нь төрлөөс шалтгаалж, үйлчлүүлэгчдэд өөрийнх нь үүдэл эсийг суулгах, эсэх болон донор шаардлагатай юу гэдгийг эмч нар шийднэ. Цусны хавдартай өвчтөнд ч өөрийнх нь үүдэл эсийг суулгаж болдог. Энэ тохиолдолд эрүүл эсийг нь ялгаж авахдаа өвчнийг нь унтаа байдалд орсон үед “амжуулдаг” байна.
2024-09-13