Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

ХБНГУ-аас Монголд суух Элчин сайдыг томилжээ 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Хэльмут Рудольфыг томилсон байна. Тэрбээр итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд гардуулан өгчээ. Энэхүү уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин шинэ Элчид сайдад амжилт хүсээд, хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байгааг тэмдэглэж, ирэх жил тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийхийг чухалчилж байгаагаа онцоллоо. 
2023-08-07

Улаанбаатар-Дарха-Уул чиглэлийн авто замын ажил 60.2 хувьтай байна 

Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ барилгын ажил 60.2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
2023-08-07

БНХАУ-аас үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд 300,000 юанийн хандив өгнө

Хятадын Коммунист намын Төв хорооны дэд сайд Монгол улсад хийж байгаа албан айлчлалын талаар мэдээлэл өгч, хоёр орны хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар танилцуулсан
2023-08-07

Утсаар ярихаар уул руу гарсан хоёр хүн аянганд цохиулж, нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Тээл гэдэг” газар
2023-08-07

 Тосны ургамлын тариалангийн талбайн хэмжээ хоёр дахин өслөө

Тэгвэл өнгөрсөн онд манай улс 57 мянга гаруй га-д тосны ургамал тарьсан юм байна. Ийнхүү уг бүтээгдэхүүнийгтариалсанталбайн хэмжээ жилд бараг хоёр дахин нэмэгдсэн нь түүхий эдийн үнэ өндөр, борлуулахад саадгүй байгаатай холбоотойг дээрх холбооны ерөнхийлөгч Ц.Ренчинсэнгээ дурдлаа. Тэрбээр “Өнгөрсөн жил улаан буудай тонн нь сая хүрэхгүй төгрөг, тосны ургамал 2.2 сая гаруйгаар үнэлэгдэж байв. Мөн рапс нь таримлын сэлгээ болж, урд хөршийнхөн шуурхай худалдан авдаг нь тариаланчдын сонирхлыг татаж байна. Цаашид хүнсний голлох таримлын үнэ цэнийг өсгөвөл тариалалт дээрх байдлаар нэмэгдэх нь” хэмээв. 
2023-08-07

Азийн хүүхдийн загварын тэмцээнд Монголын баг “Алтан шагналын эзэд” болжээ

Азийн Моделийн Холбооны Хятад дахь салбар , Торгоны замын загварын 7 хоногийн холбоо хамтран Азийн хүүхдийн загварын хамгийн том тэмцээн болох “Asian Children Film & Television Model тэмцээн БНХАУ-ын Шиань хотод 2023 оны долдугаар сарын 29-31-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд олон улсын 30 гаруй агентлагийн 300 хүүхэд нас, насны ангилалд өрсөлдсөн юм.
2023-08-07

 282 айл үерт өртөж, дөрвөн хүн амь үрэгдлээ

Хөрсний бохирдол, лаг шавартай энэ үед эрүүл мэндийн байгууллагаас өвчин, халдвараас сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлэг иргэдэд өгөөгүй. Төрийн албаны, цэвэрхэн хувцастай хүмүүс зүгээр суухаас өөр хийх зүйлгүй байна” хэмээн хоолой зангируулан хэлэв. Энэ зуурт нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Мөнхбат ирснээр бид дотогш оров. Тэрбээр нөхцөл байдлын талаар “Орон гэргүй болсон иргэдийг Онцгой комиссын Шуурхай штабт бүртгэж байгаа. Тэдгээр айлд гэр олгохоор ярьж байна. Дүүргийн холбогдох албаныхан үерийн аюултай бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна” гэсэн юм.
2023-08-07

Монгол цэргүүд дэлхийн шилдэг гэрэл зурагчны дуранд

Тэрбээр монгол цэргүүд борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан Суданы иргэдийг авран хамгаалахаас эхлээд бүх талын дэмжлэг
2023-08-07

Улсын нөөцөөс орон гэргүй болсон иргэдэд гэр олгоно

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Баянзүрх дүүрэгт үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу иргэдэд олгох гэрийг тээвэрлэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болгожээ. 
2023-08-07

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай хамт яллагдагчаар татагдсан есөн хүн хэн байв 

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Нүүрсний” гэх тодотголтой, НПГ-аас 11 хүнд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн 142 хавтас хэргийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 4-ний 14.50 цагт хүлээн авснаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв. 
2023-08-07

ОБЕГ-ынхан 1003 тонн лаг шавар, хог, шороог цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлээд байна. Усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлж, Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байна.
2023-08-07

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо
2023-08-06

Хан-Уулын оршин суугчид нэмэгдэж буй тул ЕБС-ийн сурагчид 3 ээлжээр хичээллэж магадгүй

Хан-Уулын оршин суугчид нэмэгдэж буй тул ЕБС-ийн сурагч 3 ээлжээр хичээллэж магадгүй
2023-08-06

Баянзүрх дүүрэгт 1019 алба хаагч, 51 техниктэй ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд буусан уруйн үерийн хор уршгийг арилгах, автозам, гарцыг чөлөөлөх, үерийн усанд урссан автомашиныг татан гаргах ажиллагаанд Онцгой, Цагдаа болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 1019 алба хаагч, 51 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
2023-08-06

Үерт өртөж орон гэргүй болсон 100 иргэнийг түр орон байраар хангажээ

Мөн үерт өртөж орон гэргүй болсон 100 иргэнийг түр орон байраар хангансан талаар албаныхан мэдээллээ.
2023-08-06

Төвийн аймгуудын нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно

Төвийн аймгуудын нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно
2023-08-06

Уулын ус үерлэн бууснаар их хэмжээний лаг, хог хаягдал, шороо авто зам руу түрж оржээ

Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Цагаан даваа орчимд уулын ус үерлэн барилгын хогтой бууж ирснээс үүдэн явган хүний зам, авто замын хашлага эвдэрч сүйдэн, их хэмжээний лаг, хог хаягдал, шороо авто зам руу түрж орсон.
2023-08-06

Өчигдрийн үерт 105 автомашин урсжээ

Үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох ажлыг гүйцэтгэж байна
2023-08-06