Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Баянхонгор аймагт 8 айлын гэр үерт автсан автжээ

 Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн “Задгай” /шинэ суурьшлын бүс/ 08.01-ний өдрийн 16:35-17:25 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас 8 айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлагыг 23:57 цагт хүлээн авсан. 
2023-08-02

Өвөрхангайд 32 настай эмэгтэй нярай хүүхэдтэйгээ уруйн үерт урсаж, нас баржээ

   Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ 08.01-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг 20:50 цагт хүлээн авсан. 
2023-08-02

Увс аймагт айлын гэр дээр аянга бууж, хоёр иргэн гэмтжээ

Ө-ийн гэр дээр аянга буусны улмаас малчин А /53 настай, эмэгтэй/, А /37 настай, эрэгтэй/ нар бага зэрэг түлэгдсэн тухай мэдээллийг тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. 
2023-08-02

Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас тус хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ. “Шинэ Хархорум нь соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байна” гэж үзэл баримтлалд тусгасан аж. Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах эл хотыг ойролцоогоор 500 000 хүн амтай байхаар төлөвлөжээ.
2023-08-02

Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ

Улсын чанартай авто замын А0303 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн зорчих хөдөлгөөнийг ХААХААР төлөвлөж байна.
2023-08-02

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ баруун бүсийн 5 аймагт салбарын тулгамдаж буй асуудал, байгаль хамгаалагч, цаг уурчдын ажлын нөхцөл, өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын хэрэгжилттэй танилцах, зөрүүтэй байдлыг арилгах, мэдээлэл солилцох зорилгоор БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүсийн хамт ажиллаж байна.
2023-08-02

Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаажээ

Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаажээ. Улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаажээ. Тус гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсэг нурж нарийсан байдалтай байна. Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104, жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна. Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр газар дээр нь хамтран ажиллаж байна.
2023-08-02

 Алтай Таван богдод автомашинаар нэвтрэхийг хориглолоо 

 Алтай Таван богдод автомашинаар нэвтрэхийг өчигдрөөс эхлэн хориглох тушаалыг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга А.Айдынасхар гаргажээ. Тус газар нь Монголын аялал жуулчлалын голлох бүс нутгуудын нэг. Энэ утгаараа жил бүр жуулчдын хөлд дарагддаг. Ялангуяа аялагчид Алтай Таван богдод тээврийн хэрэгслээр зорчиж буй нь байгалийн цогцолборт газрын эко системд сөргөөр нөлөөлж, олон салаа зам гарган, хөрсний эвдрэл үүсгэх болсон байна. Мөн авто машины хөдөлгөөний нөлөөгөөр тухайн бүс нутаг дахь нэн ховор, ховор ургамлууд устаж, байгалийн унаган төрх нь алдагдах болжээ. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.
2023-08-02

Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын стратегийг яаралтай гаргах үүрэг өгөв

Байгаль орчин аялал жуулчлалын яамныхныг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Ахмедия Камелият хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хийж буй арга хэмжээний тухай санал солилцлоо.
2023-08-02

Цэцэрлэгийн цахим бүртгэлийг эхлүүлэв

Өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хоёроос дээш настай бүх хүүхдийг хамруулах зорилтыг албаныхан тавьж байв. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг шинээр барих, байр түрээслэх, хувийн хэвшлийнхийг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн. Гэсэн ч нийт хүүхдийг бус, 81 хувийг нь л цэцэрлэгт хамруулж чадсан юм. Энэ жилийн тухайд ч бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилтын дагуу ажиллаж буйгаа албаныхан мэдэгдсэн байна. 
2023-08-02

М.Мөнхгэрэл: Ундны усны шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй

Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хүн амын дунд гэдэсний халдварт өвчин дэгдэх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөрсний бохирдлын түвшин, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг тогтоохоор лабораторийн шинжилгээ хийсэн.
2023-08-01

34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

Cонгинохайрхан дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт найм, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт тус тус гурван талбай байгуулаад буй.
2023-08-01

Товчоодоор нэвтэрсэн төлбөрөө цаг тухайд нь төлөхийг уриаллаа

 Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-д машины шилжилт хөдөлгөөн хийгдэх үед олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын автозам ашигласны төлбөрийг заавал төлүүлсэн байхаар нэмж тусгасан.
2023-08-01

Чингэлтэйчүүд спорт цогцолбортоо өнжих дуртай 

Зуны улиралд хүүхэд, насанд хүрэгчид олонх нь амраад орон нутаг руу явчихдаг учраас иргэд цөөн байгаа нь анзаарагдсан. Гуравдугаар давхарт нь байрладаг 280 үзэгчийн суудалтай спорт зааланд волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байв. Мөн дүүргийн хэмжээний тэмцээнд оролцох спортын гимнастик, уран гулгалт, шатар, даам, тэшүүрийн баг тамирчид хуваарийн дагуу бэлтгэл сургуулилалтаа ээлжлэн хийдэг гэнэ. Биднийг очих үеэр сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчид бэлтгэлдээ гарсан байлаа. 
2023-08-01

Хөвсгөл аймгийн Ханх сумд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун хойд зүгт 11 километрийн зайд өнөөдөр буюу
2023-08-01

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр цахимаар хуралдлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, тус яамны газар хэлтсийн дарга нар, Мал эмнэлгийн газрын удирдлагууд 21 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга, мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдлаа.
2023-08-01

“Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийн төлөөллүүдтэй хамтран ажиллана

ТХН-ийн Түншлэл нь Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжингүй болон хөгжиж буй 115 гаруй орон, 80 гаруй байгууллага зэрэг 200 гаруй гишүүнтэй олон улсын байгууллага юм.
2023-08-01

Японд шүд ургуулах эм бүтээж байна 

Би залуу судлаач байхаасаа үүн дээр ажилласан. Санасандаа хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Эрдэмтэд уг эмийг төрөлхийн дутуу шүдийг нөхөх зорилгоор бүтээж буй аж. Улс орнуудад явуулсан судалгаагаар хүн амынх нь ойролцоогоор нэг хувьд ийм эмгэг бүртгэгдсэн байдаг гэнэ. Зарим хүний зургаа хүртэлх шүд дутуу байдаг бол огт шүдгүй төрөх нь бас өдрийн од шиг таардаг аж. Шүд дутуу, эсэхийг сүүн шүд унахаас өмнө рентген шинжилгээгээр тогтоодог юм байна. 
2023-08-01