Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл хосуудад “хөтөч” болно
Манай улсад жилд 20 мянган хос гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлдэг ч 4000 гаруй нь цуцлуулдаг байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд 17 694 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4515 нь цуцлуулжээ. оо жилээс жилд нэмэгдэж буй. Монгол өрх бат бэх байхад Гэр бүлийн тухай хууль чухал нөлөөтэй. Гэвч 1999 онд баталсан тус хууль өнөөгийн залуусын шаардлагад нийцэхгүй байгааг иргэд шүүмжилдэг. Өнгөрсөн хугацаанд найман удаа шинэчилж, дөрвөн парламент дамжсан ч Гэр бүлийн тухай хуулиа өнөөдрийг хүртэл боловсронгуй болгож чадаагүй л байна. Иргэд эл хуулийг даруй шинэчилж, өмнөхөөсөө боловсронгуй болгох, бодит ахиц, дэвшил гаргахыг хүлээж буй. эр бүлийн харилцааны эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд ажлын хэсэг байгуулж, Гэр бүлийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан . Улстөрчид үүнд хойрго хандаж байгаагийн шалтгаан нь ч бүрхэг.
2023-07-31
Алтан овооны тахилгад тэрбум төгрөг зарцуулна гэв
Мөн чулуу, мөнгөн урлал, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэх аж. Дарьганга сум дахь наадмын төв талбайг тойруулан18 асар, хүндэтгэлийн гэр барих нь. Мөн хүндэт зочид төлөөлөгч, хандивлагч нарт зориулсан 100 гэр барихаар төлөвлөсөн байна. Алтан овооны тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая төгрөг зарцуулна. Мөн үүн дээр хандивлагчдын хөрөнгийг нэгтгэж, нийт нэг тэрбум орчим төгрөг зарцуулахыг зохион байгуулагчид мэдээллээ.
2023-07-31
Сурагчдын хөгжлийг дэмжих “After school” платформ нэвтрүүлнэ
Боловсролын ерөнхий газрынхан “Импакт тек” компанитай хамтран “After school” платформ нэвтрүүлэхээр болжээ. Уг платформоор дамжуулан сурагчдыг хичээлээс гадуурх нэмэлт сургалт, дугуйланд хамруулж, хөгжлийн тэгш боломж олгох аж. Энэ сард баталсан Боловсролын багц хуульд сургуулиуд хичээлээс гадуурх сургалт, дугуйлан, соёл урлаг, спортын арга хэмжээг эцэг, эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулахаар тусгажээ. Үүний дагуу хувийн хэвшлийн компанитай хамтран ажиллахаар болсноо Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн. Суралцагчийг хөгжүүлэх, хүмүүжил, төлөвшлийг нь дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход туслах нь дээрх цахим шийдлийн гол зорилго гэнэ.
2023-07-31
Дунд голд хүний цогцос хөвж байжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Ирээдүй” хотхоны баруун талд “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байсан дуудлага иржээ.
2023-07-31
Хараа голыг явганаар гаталж байгаад амиа алджээ
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс урд зүгт 4 км-т 2 хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 29-ний өдрийн 17:48 цагт хүлээн авсан.
2023-07-31
Их халууны дараа аадар бороо орж, үер буух магадлалтай гэв
Тэгвэл ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах төлөвтэйг анхаарууллаа. ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал “Ойрын хугацаанд баруун аймгуудаас эхлэн ихэнх нутгаар хална. Уг халалт говийн аймгуудад 5-6 хоног үргэлжлэх төлөвтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг хэсгээр 24-29, говийн бүсэд 37-42, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газраар 33-38, бусад нутгаар 29-34 градуст хүрнэ. Их халсны дараа дуу цахилгаантай аадар бороо орж, үер болох магадлалтай байдаг. Ийм эрсдэл наймдугаар сарын 1-2-нд учирч болзошгүй” гэв.
2023-07-31