Архангай аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 44 хувьтай байна
Ойн хөнөөлт шавжтай улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 61385 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Батцэнгэл, Булган, Жаргалант, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэнхэр, Цэцэрлэг сумдын ойн санд үүргийн шүршигч багаж ашиглан, микробиологийн аргаар тэмцэх ажлыг нийт 19275 га талбайд хийгээд байна.
2023-07-26
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна.
2023-07-26
“Төв түмний гоёл-2023” үндэсний хувцас, өв соёлын наадам үргэлжилж байна
Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадам энэ өдрүүдэд тохиож байна. Наадмын хүрээнд Монголчуудын үндэсний хувцас болох дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, өв соёлоороо бахархах, өвлүүлэх зорилгоор “Төв түмний гоёл-2023” Мөнх-Алдарын талбайд үргэлжилж байна.
2023-07-26
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд тэргүүллээ
Монголын нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөгжүүлэлтийн холбоо, БНСУ-ын KM Drone Consortium, International Sherlock Holmes Detective Agency хамтран зохион байгуулсан “ Km drone cup 2023“ анхдугаар тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид тэргүүлж, аваргын цомын эзэн боллоо.
2023-07-26
АРАЙ Ч ДЭЭ: Түрийвч нимгэнийх үү, сэтгэл хоосных уу
Энэ үеэр номыг худалдаанд гаргаж буйг зарласны сацуу хэдэн хүнд бэлэглэнэ гэв. Гэтэл тэр сургаар үнэгүй юманд нугасгүйн үлгэр амилах шиг, хүмүүс оволзож гардаг юм байна. Хөтлөгч“Хүмүүс ээ, нэг талаасаа ар араасаа зогсчих” гээд ч нэмэр болсонгүй. “Ёкозүнаг гарын үсэг зурах боломжоор хангаад өгөөрэй” гэсэн чтарж, холдохгүй дайрав. Гадаа ч, байшинд чхалуун байсан болохоор тэр биз ээ, номд гарын үсэг зуруулаад, ноцолдоон дундаас гарч ирэгсдийн хөлс урсаж байлаа.
2023-07-26
Мод ургуулах 434 сургагч багш бэлтгэжээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд 1000 сургагч багш бэлтгэх зорилтыг холбогдох албаныхан тавьжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар, ШУА-ийн харьяа Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллага хамтран уг ажлыг гүйцэтгэж буй аж. Үүний хүрээнд одоогоор 10 аймаг, есөн дүүрэгт 434 сургагч багш бэлтгэсэн байна. Сургагч багш нар орон нутгийн ЗДТГ-ынхантай хамтран ажиллах үүрэгтэй. Тухайлбал, бүс нутагтаа мод үржүүлэх газар сонгон, түүнийгээ төлөвлөн, зохион байгуулах аж. Мөн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн төлөвлөлт, модны зүйл сонгох зэрэг сэдвийн хүрээнд ир гэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөн тус лах үйлчилгээ үзүүлэх юм.
2023-07-26
Э.Ганцэцэг: Нүүрсний асуудлаар улс төрийн албан тушаалтан холбогдсон хэрэг шүүхэд ирээгүй
Эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-өөс өнөөдөр танилцууллаа. Шүүхээр шийдвэрлэгдсэн болон шүүхийн шатанд байгаа авлига, албан тушаалын "Нүүрсний" гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл тодрууллаа. "Нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан 63 хүнд холбогдох найман хэргийг анхан шатны шүүхэд хүлээн авчээ. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн.
2023-07-26
Зэвсэгт хүчний отгон анги байлдааны тугаа гардлаа
Архангай аймагт Монгол Улсын Зэвсэгт хүчний БИЦУГ-ын харьяа 342 дугаар анги үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус ангийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон Байлдааны тугаа гардаж авлаа.
2023-07-26
Борцгор хотонгийн судалгааг Хятадын судлаачидтай хамтран хийж байна
Зүүн Азийн Борцгор хотонгийн судалгаа, хамгааллын ажлууд маш бага хийгдсэн байдаг тул Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, БНХАУ-ын ойн шинжлэх ухааны академийн судлаачид хамтран Борцгор хотонгийн нүүдлийн судалгааг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байна.
2023-07-26