Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгжид хүргүүллээ

Дулааны шугамын хамгаалалтын зурвас дотор цахилгааны кабель, шугамын угсралт хийж байсан зөрчлийг илрүүллээ
2023-07-25

“Эх орон-36” хөтөлбөрт 200 хүүхэд хамруулжээ 

Тэд эх орон, байгаль дэлхийгээ хайрлах танин мэдэхүй мэдлэг эзэмшинэ. Мөн аливаа саад бэрхшээлийг даван туулах арга ухаанд суралцахаас гадна бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцан, багаар ажиллах чадвартай болох гэнэ. Уг арга хэмжээг Батлан хамгаалахын яам, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын скаутын холбоо зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж буй юм. Хөтөлбөрийн үйл ажиллагааг ЦЕГ-ын харьяа “Сүүж уул” амралтын газар болон Батлан хамгаалах яамны харьяа “Бага баян” энхийн төлөө цогцолборт зохион байгуулж байна. 
2023-07-25

Ирвэст зориулж хөв байгуулна

Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгоход чиглэсэн ажлууд голдуу хэрэгжүүлдэг бол энэ онд “уулын эзэн”-д зориулж, Говь-Алтай аймгийн Дарви сумын Мараатын эх хэмээх газарт хөв байгуулахаар болжээ. Тус цэгт ус хуримтлуулах хөв байгуулснаар цоохор ирвэс, түүний идэш тэжээл бологч амьтдын амьдрах орчин сайжирна гэж үзэж байгаа аж. Хөв барих аж ахуйн нэгжийг ирэх сарын 3-ны дотор шалгаруулж, ажлыг нь 20-нд эхлүүлэн, аравдугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 
2023-07-25

Б.Бат-Эрдэнэ сайд БНСУ-ын plus size моделиудыг хүлээн авч, уулзлаа

БНСУ-ын plus size ангиллын алдарт модель болох Biki, Key, Foxeyon, Gopa Noona нар Монгол Улсад говийн аялал хийсэн нь Солонгосоос ирэх жуулчдын тоонд чухал нөлөөлөл үзүүлж байна.
2023-07-25

Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”-ын хэрэгжилтийг хангах Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн XIX хурал 2023.07.24-нд боллоо.
2023-07-25

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын тайланг НҮБ-д танилцуулна

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо наймдугаар сарын 15-20-ны өдрүүдэд болох НҮБ-ын Конвенцын Хорооны 29 дүгээр хуралдаанд Засгийн газрын ээлжит 2 болон 3 дугаар тайланг хэлэлцүүлнэ.
2023-07-25

Энэ сард орон нутгийн нислэгээр 31.6 мянган зорчигч тээвэрлэжээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт 8 чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн. Орон нутгийн нислэгээр 7 сарын 1-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байна.
2023-07-25

Номын сангийн цахим систем нэвтрүүлэх нь 

Улсын хэмжээний бүх номын санг хамруулсан нэгдсэн цахим системийг Соёлын яамнаас хөгжүүлж байгаа гэнэ. Одоогоор уг системийг нэвтрүүлэх туршилтын ажлуудыг гүйцэтгэж буй аж. Тухайлбал, системийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд юуны түрүүнд хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай юм байна. Үүнтэй холбоотойгоор дээрх яамнаас нийтийн номын сангуудын мэдээллийн ажилтан, номын санчдыг үе шаттайгаар сургалтад хамруулж эхэлсэн аж. Өөрөөр хэлбэл, цахим системийг номын сандаа нэвтрүүлэх, ашиглах, түүний дагуу ном, уншигчдыг бүртгэх зэрэг ойлголтыг номын санчдад өгөх богино хэмжээний сургалтууд явуулж байгаа гэнэ. 
2023-07-25

НОБГ: Аврах ажиллагаагаар 3809 иргэний амь насыг аварсан

Он гарснаас хойш объектын гал түймрийн 1014, аврах ажиллагааны 300, нийт 1314 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
2023-07-25

Тэрэлж орчмоос 17.5 тонн хог хаягдал цэвэрлэлээ

Наадмын дараах үүссэн хогийг түүж цэвэрлэх ажил 2023 оны 7 сарын 15 өдрөөс эхлэн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагааны давааны зүүн талаас Сайхны саравчны отоглох цэгүүдийн ойр хавийн хогийг цэвэрлэж, одоогийн байдлаар 17,5 тонн хогийг Налайх дүүргийн хогийн цэгт зөөж хаяад байна.
2023-07-25

 НҮБХХ-ийн Номхон далайн бүс дэх суурин төлөөлөгчөөр А.Мөнхтуяаг томилжээ 

А.Мөнхтуяа нь Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн, олон улсын хөгжил, хамтын ажиллагаа, хүний эрх болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр мэргэшин ажиллаж иржээ. Тэрбээр НҮБХХ-ийн суурин төлөөлөгчөөр Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад сүүлийн дөрвөн жил ажиллаад ийнхүү шинэ албанд томилогдсон юм байна. 
2023-07-25

Цагдаагийн алба хаагчид амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Шаригат, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Сүхээ нар нь долоодугаар сарын 25-ны өдрийн шөнийн
2023-07-25

Яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сар хорих ял оноолоо

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
2023-07-25

Орон сууц, нийтийн аж ахуйн салбар хүний нөөцийн хомсдолд оржээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.
2023-07-25

Нийслэлийн 138 гудамж, талбайд эвдрэл үүсжээ

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн.
2023-07-25

Сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажил 80 хувьтай байна

2023 онд 117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна.
2023-07-25

“Дижитал хот”-ын хүрээнд 13 төсөл хэрэгжүүлж эхлэв

Үүний хүрээнд цахим засаглал, зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, онлайн бизнес төвийн, хэсгийн ахлагчийн, боловсролын, эрүүл мэндийн, сити дашбоард, цагдаагийн байгууллагын лавлагааны систем гэсэн зургаан төслийг цахим засаглалийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тэгвэл зам, тээврийн нэгдсэн систем нь долоон төслөөс бүрдэх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхээр 17 байгууллагын инженер, техникийн 140 ажилтан ажиллаж буй гэнэ. 
2023-07-25

Хустайн БЦГ-аас 620 тарвагыг бусад аймагт сэргээн нутагшуулжээ

 Тарвага сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээр нөхөн сэргэхэд чухал үүрэгтэй.
2023-07-25