Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын далангийн хажуу налуу урсжээ

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас өнөөдрийн 11:00 цагийн байдлаар орон нутгийн замын нөхцөл байдлыг мэдээллээ. Тодруулбал, Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42 км, 49-50 км-т хүчтэй аадар борооны улмаас хөвөө, далан, далангийн хажуу налуу угаагдан эвдрэл үүсжээ.
2023-07-24

Усанд автсан зоорийн давхруудын усыг соруулах ажиллагаа үргэлжилж байна

Гэр хорооллын айл өрхүүд хашаа болон гэрт ус тогтохгүй байхаар усны урсгалыг аюулгүй урсаж өнгөрөх суваг шуудуу татах Иргэд гудамж талбайд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байх
2023-07-24

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын улмаас 11 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 18 аймгийн 44 суманд 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.
2023-07-24

Д.ГАНЗОРИГ: Уламжлалт анагаах ухааныг өв соёл талаас нь хамгаалж, хадгалан үлдээх ёстой

Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар “Бэтүб” хийдийн “Найдан” эмнэлгийн эмч, маарамба Д.Ганзоригтой ярилцлаа. Уламжлалт анагаах ухаан бол монголчуудын өв соёл бөгөөд зайлшгүй хамгаалах шаардлагатайг тэрбээр онцолсон юм.
2023-07-24

Голуудын үерийн түвшин 15-45 см нэмэгдээд байна

УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Улиастай, Хангай нурууны Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдсэн байна.
2023-07-24

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог Ц.Баатарсайхан удирдах нь

Шинэчлэн найруулж баталсан Аялал жуулчлалын хуульд тур оператор, аяллын агентлаг, үйлчилгээний байгууллагуудыг бүртгэж, мэргэжил, арга зүйгээр хангах нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулахаар тусгасан билээ. Үүний дагуу тус холбооны удирдлага сонгох, ёс зүйн дүрэм батлах зорилготой бүх нийтийн хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Хурлаар аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн 15, хяналтын зөвлөлийн есөн гишүүнийг томилж, ерөнхийлөгчөөр нь “Таванбогд групп”-ийн Ц.Баатарсайханыг сонгосон байна. 
2023-07-24

Нийслэлийн 66 хорооны 195 барилга, байгууламж үерт өртжээ

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. Долоодугаар сарын 23-нд орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195  барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа усанд өртсөн. 54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 53 дэд өртөөний 11 мянга хэрэглэгчийн цахилгааныг сэргээжээ.
2023-07-24

Үерийн усаар түрэгдэж ирсэн хайрга, шороог цэвэрлэж, зам чөлөөлөх ажлууд үргэлжилж байна

Үерийн усаар түрэгдэж ирсэн хайрга, шороог цэвэрлэж, зам чөлөөлөх ажлууд үргэлжилж байна
2023-07-24

Сэлэнгэ мөрөнд 28 настай залуу амиа алджээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн "Элстэй тохой" гэх газарт "Сэлэнгэ" голын усанд сэлж байсан нэг иргэн нас баржээ. 
2023-07-24

ХЭҮК-ын үр дүнтэй ажиллах чадавхыг бэхжүүлэх шаардлагатай гэв 

Өмнөх яриа хэлэлцээнээс хойш гаргасан ахиц дэвшил, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцүүлсний мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар тэд ярилцжээ. Мөн НҮБ-ын хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагаа, Хүний эрхийн суурь конвенциудын хорооноос өгсөн зөвлөмж, Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+) хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуурын тухай мэдээлэл, санал солилцсон аж. 
2023-07-24

ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
2023-07-24

Согтуурсан үедээ, усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас баржээ

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй
2023-07-24

Мазаалайн амьдрах орчныг хянана 

Тодруулбал, мазаалайн амьдрах орчныг үнэлэх, Говийн их дархан цаазат газарт газар зүйн мэдээллийн систем байгуулах, тус амьтны идэш тэжээлийн хүртээмжийг судлан тогтоох, биологийн бусад төрөл, зүйлийн мониторинг хийх зэрэг ажлыг төлөвлөсөн байна. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрынхан судлаачдын багийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзаж, санал солилцжээ. 
2023-07-24

МИАТ: Сөүл-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 6606 жуулчин зорчиж байна

БНСУ-ын Сөүл хотын чиглэлд МИАТ ТӨХК аялал жуулчлалын оргил үе буюу зуны нислэгийн цагийн хуваарийн дагуу өдөрт 3-4, өвлийн нислэгийн цагийн хуваарийн дагуу өдөрт 1-2 нислэг үйлддэг.
2023-07-24

Есөн уулзваруудын гэрлэн дохионы цахилгааны кабельд гэмтэл гарчээ

Улаанбаатар хотод 2023 оны зуны их засварын хугацаанд шинээр татах дулааны гол шугам сүлжээг солих ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн V хороо СУИС уулзвар, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар тус бүрийн гэрлэн дохиог
2023-07-24

Туул гол үерийн түвшнийг 18 см даван үерлэж байна

Мөн Сэлбэ гол Дамбадаржаа орчимд үерийн түвшнийг 8 см давсан бол Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см нэмэгдэж
2023-07-24

НҮБ-ээс гэр хорооллын 10 хороонд үерийн эрсдэлээс хамгаалах ажил хийжээ

Улаанбаатар хотын үерийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 10 хороонд НҮБ-ын Хабитат байгууллагаас хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцлаа
2023-07-24

Газрын тос олборлодог төхөөрөмжид нэг иргэн хавчуулагдаж, амиа алджээ

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ний туслах ажилтан О нь нас барсан
2023-07-24