Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хуульд заасан үүргээ биелүүлж ажиллагаагүй 31 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсон байна

Прокуророос ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 3249 удаа танилцаж, 435 шалгалт хийлээ.
2023-07-21

Хээрийн судалгаанд оролцох сайн дурынхныг бүртгэж байна 

Судлаачид Хурхын экологийн сууринд төсөл хэрэгжүүлж эхэлсэн үеэсээ их, дээд сургуулийн бакалавр, магистрын түвшний оюутнуудыг хээрийн судалгаанд дадлагажигчаар хамруулж, чадавхжуулж ирсэн юм. Тэгвэл өнөө жил хамрагдах сайн дурын ажилтнуудыг бүртгэж эхэлжээ. Байгаль орчны салбарт ажиллах хүсэлтэй, энэ чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг оюутнууд bayarmaa@wscc.org.mn цахим хаягаар танилцуулга, мэдээллээ илгээснээр шалгаруулалтад оролцох боломжтой гэнэ. Экологичидтой баг болон ажилласнаар хээрийн судалгааны туршлага хуримтлуулах, мэргэжлийн судлаачдын мэдлэг, ур чадвараас хуваалцах, туршлагадаа үндэслэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, байгаль орчны чиглэлээр тэтгэлэгт хамрагдах, олон улсын сайн дурынхантай хамтран ажиллах боломжтой гэнэ. 
2023-07-21

Улаагчийн хар нуурын эргээс 500 кг нойлын цаасны хаягдал түүжээ

Хяргас нуур – Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын отоглох цэгийн ойр орчмоос 500 кг нойлын цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэж ажилласан талаар БОАЖЯ-аас мэдээллээ. 
2023-07-21

Үерийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг төлүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах ажлын хэсэг байгуулагдлаа

Улсын ерөнхий прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа
2023-07-21

Халдашгүй байдлын хил хязгаар алдагдсан орчин 

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэх үг орчин цагт бүгдээрээ хэлэлцвэл буруутай болж хувирчээ. Олон нийтийн сүлжээнд оруулж буй мэдээ, мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, бусдыг “ялладаг” гэмтнүүдийн орон зай улам тэлсээр байна. Нийгмийн сүлжээн дэх аливаа мэдээллийг хүн юуны түрүүнд таалах болон эс таалах нүдээр харж, хүлээж авдаг гэдгийг санууштай. Мөн хүн төрөхөөсөө л өөнтөгч, хэрэгт дурлагч, хошуурагч зан чанартай байдаг.  Сошиал хэрэглээ орчин цагт хүний энэхүү чанарыг улам “өрдөж”, улмаар хэн нэгний эрх, орон зайд хайр найргүй халдах болсныг зайлшгүй “хазаарлах” шаардлагатай болжээ. Цахим орчинд “амьдардаг” хүмүүс нийгмийн сүлжээг хэн нэгний хувийн орон зайд халдах, эрхийг нь бүдүүлгээр зөрчих “дархан эрх”, хувийн эрх ашгаа хамгаалах хэрэгсэл гэж харах болсонд гол асуудал байна. Эцэстээ тэд бусдын орон байрт хүртэл халддаг боллоо. Үүнийг нотлох хамгийн сүүлийн жишээ нь “Jet sharing Mon­golia” компанийн ажилтнууд байлаа. 
2023-07-21

Дулаарлын үзэгдэл дэлхийн дунджаас гурав дахин хурдтай явагдана

МУИС-ийн Ойн экосистемийн мониторингийн лабораторийн хамт олны хамтарсан судалгааны үр дүн 2023 оны долоодугаар сарын 10-ны өдөр “NATURE” Communications Earth & Environment  сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зуны улиралд хэт халалт нь модлог ургамлын фотосинтез явуулах үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг судаллаа.
2023-07-21

Туул голын аюултай бүсүүдэд хяналтын камер байршуулжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршууллаа.
2023-07-21

Эерэг хандлагыг төлөвшүүлэх сургалт боллоо

Сургалтаар офицер, ахлагч, ажилтан алба хаагчдаас сэтгэл зүйн сорил судалгаа авч сонирхолтой хөгжөөнт тоглоом, сэтгэл зүй, бие бялдрын дасгал хөдөлгөөнийг хийлгэж
2023-07-21

Бээжингийн Ойн их сургуулийн багш, судлаачид Монголд ажиллаж байна

БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургуулийн Экологийн байгаль хамгаалалын сургуулийн эрдэмтэн судлаачид, докторант оюутнуудын хамтарсан баг Монголд ажиллаж байна. Тэд Монголын шувуу хамгаалалын төвийн судлаачид, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнүүд ОХУ -ын баримтат киноны зураглаач, судлаач нарын уулзалт 2023 оны долдугаар сарын 17 -ны өдөр Дорнод хамгаалалтын захиргаанд боллоо.
2023-07-21

Хараа, Ерөө, Онон, Орхон голууд үерийн түвшинг давжээ

Үүр, Халх голууд болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Орхон гол орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ. Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Хэрлэн, Онон гол Хангайн нурууны арын Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Онги голын  орчимд үерийн түвшинг тус тус 5-65 см давсан байдал үргэжилсээр байна.
2023-07-21

Богд, чигэстэй голыг дахин орон нутгийн нөөцөд авна

Богд, чигэстэй голыг дахин орон нутгийн нөөцөд авч, зөвшөөрөлгүй, зөрчилтэй бүх газрыг цуцлах чиглэл өглөө
2023-07-21

Дорноговь аймгийнхан ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө гаргана

Дорноговь аймгийн хэмжээнд ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах зөвлөх баг ажиллаж байна.
2023-07-21

Хилчин тамирчид 90 жилийнхээ ойд бэлэг барилаа

Долоодугаар сарын 19-ний өдөр Цонжин болдог-Налайх дүүрэг-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Сүлдэт багана” цогцолбор гэсэн
2023-07-21

Дулааны гол шугам сүлжээг өргөтгөхдөө авто замын доорх хонгилын системтэй нь шинэчилнэ

Энэ жил дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхдээ авто замын дор хонгилын системтэй хийлгэж байна. Энэ нь гэмтэл гарсан үед авто зам эвдэхгүй байх сайн талтай гэнэ. 
2023-07-21

Монголын аялал жуулчлалыг байгаль эх л аварч байна 

Асгарах нь уу гэлтэй тэнгэрт түгсэн түмэн одыг хараад “Амьдралдаа ийм гайхалтай зүйлийг хэзээ ч үзэж байсангүй” хэмээн шагшрах жуулчид бол БНСУ-ын сэтгүүлчид юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны 12 гишүүн манай улсад ирж, сумын наадам үзлээ. Тэд “Онгоцны буудалд газардаад л уудам тал, цэнхэр тэнгэр харагдахад сэтгэл уужирч, эрх чөлөөг мэдэрсэн” гэлээ. Учир нь тус улсад хотжилтын улмаас тэнгэр, үүл, уул хэзээ ч ийм тэнэгэр, тод харагддаггүй гэнэ. Энд аялж буй хамгийн залуу сэтгүүлч Гон Жи Ён “Монголын өргөн уудам газар нутагт ирээд миний холын хараа сайжирч байна” хэмээсэн. 
2023-07-21

Хугацаа нь дууссан 132 цахилгаан шатыг хэрэглэж байна

Нийслэлийн хэмжээнд нийт 8200 гаруй цахилгаан шат байдгаас 75 хувь буюу 6000 гаруй нь нийтийн зориулалттай орон сууцных юм. Улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй 132 цахилгаан шат байна.
2023-07-21

"Шүд" төслийнхэн хуралджээ

"Шүд" төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн наадмын өмнөхөн хуралдаж, нүүр ам судлалын салбарын эрдэмтэн, профессор, эмч, судлаач нарт ажлын хэсгийн боловсруулсан төслийг танилцуулсан аж. 
2023-07-21

Сэрэмжлүүлэг: 11 ямаа галт тэргэнд дайруулжээ

Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа энэ том хөдлөх механизм нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй
2023-07-21