Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өгий нуурын орчмоос 120 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Архангай аймгийн Өгий нуурт долдугаар сарын 5 ны өдрөөс долдугаар сарын 25 өдөр хүртэл хугацаанд сумын Засаг даргын тамгийн газар, Орхон Чулуут голын сав газрын захиргаатай хамтран ажиллаж байна.
2023-07-21

Дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно

Өнөөдөр Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
2023-07-21

Нийслэлийн зургаан дүүргийн 111 байршилд хашаа буулгана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс болон гараашуудыг буулгах, тохижуулах, цаашид авах арга хэмжээний тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа.
2023-07-21

Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд сумын багуудад үер буужээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багт долдугаар сарын 19-ний өдрийн 19:20-20:20 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж 3 айлын гэр, хашаанд ус оржээ. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж шуудуу ухаж усыг зайлуулсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүллээ.
2023-07-21

Дайргын гол дагуу 13 тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ

”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн БОАЖГ, ХХҮГ, Арвайхээр ТҮГ-тай хамтран Дайргын голын дагуу аялагчид ихээр амардаг 12 км газрын хог, хаягдлыг түүж, цэвэрлэв.
2023-07-21

Үерийн дараах хор уршгийг арилгах ажлыг эхлүүллээ

   Баян-Өлгий аймагт энэ сарын 18-ны орой орсон хүчтэй аадар борооны улмаас Өлгий сумын 2,3,4,12,13 дугаар багуудад үер бууж, айл өрхүүд усанд автагдсан.
2023-07-21

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай албан бичиг ОХУ-ын талаас ирүүлсэн гэв 

Олон нийтийн сүлжээнд “ОХУ-ын ерөнхий прокурор И.Краснов БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэньцинтэй уулзах үеэрээ Монгол Улс дахь барууны нөлөөллийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан” гэсэн мэдээлэл гарах болсон. УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв үүнд “ОХУ, БНХАУ-ын холбогдох албан тушаалтнуудын хоорондоо ярьсан гэх асуудлын талаар бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй, ирэх ч ёсгүй.
2023-07-21

Дайргын гол дагуу 13 тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ

”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд
2023-07-21

“Дижитал хот”-ын хүрээнд 13 төсөл хэрэгжиж байна

“Дижитал хот” төслийн хүрээнд Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжиж байна. Үүнээс цахим засаглалын хүрээнд найман төсөл хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, Хэсгийн ахлагчийн системээр нийслэлийн 204 хорооны 1900 орчим хэсгийн ахлагч 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг цахимаар үзүүлнэ.
2023-07-21

Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх замыг түр хаана

Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн хүрээнд Төв шуудангийн уулзвараас урагш Энхтайваны гүүр хүртэлх замыг засварлана.
2023-07-21

Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал эд мөрийн баримт шинжлэн судлахаар үргэлжилнэ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар” нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг
2023-07-21

Хүүхдийн номын сан, театр байгуулах газраа ашиглахгүй байтал хогийн цэг болгох нь 

Гэтэл өдгөө тухайн газарт төмөр сараалжин хашаа босгосноос өөр юу ч хийгээгүй байна. Холбогдох байгууллагынхан ч ийм газар бий гэдгийг мартаж орхисон бололтой. Олон нийт ч Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө хаачив гэж үе үе эзэнгүй асуулт тавьдгаас биш, энэ газар яав ийв гэж төдийлөн анхааралгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс бид тус санд хуримтлагдсан мөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхийг холбогдох байгууллагуудад уриалж, сануулахын зэрэгцээ фонд сэргээн байгуулах шийдвэрээс улбаатайгаар шилжүүлэн олгосон уг газрыг зориулалтынх нь дагуу ашиглах асуудлыг ч давхар хөндөж буй юм. 
2023-07-21

Усанд автсан 144 барилгаас 10 гаруй мянган тонн ус зөөвөрлөжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар үерийн нөхцөл байдалд хийсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцууллаа. Үерт нийслэлийн 26 хорооны 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж өртөж, 53 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон.
2023-07-21

Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил энэ сарын 23-нд эхэлнэ

  Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил энэ сарын 23-ны 07:00 цагт эхэлнэ.
2023-07-20

“Air China” компани Улаанбаатар-Хөх хот чиглэлд тогтмол нислэг үйлдэх нь

БНСУ-ын “T’way air” компани энэ сарын сүүлчээр Дэгү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхлэхээ зарлаад буй цаг үетэй зэрэгцэн өмнөд хөршийн агаарын тээврийн хамгийн том компани Улаанбаатар-Хөх хот чиглэлд зорчигч тогтмол тээвэрлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, “Air China” компани ирэх сарын 6-наас эхлэн долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт нислэг үйлдэх юм байна. Элавиа компанийн цахим хуудсанд бичсэнээр тухайн чиглэлд нэг талдаа нисэх тийзийн доод үнэ 571 500, хоёр талынх нь 980 100 төгрөгөөс эхлэх гэнэ. Монголоос Хятадыг чиглэсэн зорчигчдын урсгал эрс нэмэгдэж буйтай холбогдуулан нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ийм шийдвэр гаргажээ. 
2023-07-20

Бүгд найрамдах Болгар улсын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлж, азаа үзээрэй

Бүгд найрамдах Болгар улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлажээ.
2023-07-20

Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд монгол улсыг онцлов

"Ковид 19" цар тахлын улмаас дэлхий нийтээр сургуулиуд хаагдаж үүний улмаас боловсролын салбарт асар их хор хохирол учирсан.  Сургуулиуд дахин нээгдэж, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч, хэрхэн нээсэн талаар 60 улсын туршлагыг судалсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.
2023-07-20