Гурван хүн аянгад өртжээ
Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван Жигэртэй багийн нутаг Урт булаг гэдэг газар зусаж байгаа малчин Э-гийн гэр дээр энэ сарын 9-10-нд шилжих шөнийн 01.20 цагийн орчимд аянга буусан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тэр шөнө 02.30 цагийн орчимд сумын эмнэлгийн даргаар ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиход 59 насны хоёр хүн болон 5-7 насны мөн хоёр хүүхэд байжээ.
2023-07-17
Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна
Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр долоодугаар сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 10 гаруй хувьд муу, 40 орчим хувьд дунд, 50 орчим хувьд хэвийн байна.
Тодруулбал, Өмнөговь Дорноговийн ихэнх, Дундговь, Сүхбаатарын зарим Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар муу, 40 орчим хувьд дунд, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатарын нийт, Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.
2023-07-17
Сэлбэ, Улиастай, Дунд голууд V зэрэг буюу бохирдолтой гарчээ
Голуудын усны чанарыг тухайн сорьц авсан цэгүүд дээрх химийн шинжилгээний дүнг үндэслэн бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.
2023-07-16
Гол, усны аюулаас сэрэмжлүүлж байна
НОБГ-ын алба хаагчид өдөр бүр Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна.
2023-07-16
Шилдэг эсээний эздэд “Гадаадад туршлага судлах сургалтад хамрагдах" батламж гардууллаа
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-т зориулсан арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тус арга хэмжээнд Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Д.Амгаланбаатар оролцож, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд миний гүйцэтгэх үүрэг" сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдод “Гадаад улсад туршлага судлах сургалтад хамрагдах" батламж гардуулж, баяр хүргэв.
2023-07-16
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр тохиож байна
Түүхт ойн энэ өдөр Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, “Цагдаагийн болон Цэргийн тангараг, давтах ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж байна. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавъяат хуульч цолыг 1 алба хаагч, Төрийн дээд одон медалиар 40, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 3, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 8, хугацааны цолоор 18 алба хаагч тус тус шагнуулжээ.
2023-07-15
Усанд автсан орон сууцуудад чанар, аюулгүй байдлын үнэлгээ хийнэ
Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй холбогдох албаныхан Сэлбэ голын далан сэтэрсэн байршилд газар дээр нь ажиллажээ.
2023-07-15
Ховдод үер бууж, айлууд усанд автжээ
Ховд аймгийн төв Жаргалант суманд өнөөдөр буюу 2023 оны долдугаар сарын 14-ний өдөр 16.00-16.40 цагийн хооронд 31.2 мм-ээс дээш хэмжээтэй түр зуурын хүчтэй мөндөр, аадар бороо орж,үерийн улмаас тус сумын гэр хорооллын зарим айл, өрхүүд усанд автжээ.
2023-07-15
Төрийнхөө наадамд 15 дахь жилдээ оролцож буй ЗАГАЛ
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үе үеийн захирагч нар төрийн хонжин хэмээх эрхэм үүрэг хүлээдэг бөгөөд хурандаа Ч.Баярсайхан гурван жил, хурандаа Л.Батболд долоон жил, хурандаа Ж.Мөнхбаяр гурван жил, хурандаа М.Болдбаатар хоёр дахь жилдээ хүлээлгэсэн нь энэ.
2023-07-14
Цэргүүд “Бэсрэг наадам” хийжээ
БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангид Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж буй дайчид Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Бэсрэг наадам”-аа хийлээ.
2023-07-14