Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засах үүрэг өглөө

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан
2023-07-14

Бэлчирийн голд урсаж байсан машиныг татан гаргажээ

Иймд аялагч, амрагч, зугаалж яваа иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байж, гол үерлэсэн үед баталгаатай зам гармаар зорчиж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
2023-07-14

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна

Гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
2023-07-14

Хотын дарга Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Гадаад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон
2023-07-14

Гол мөрний усны түвшин 25-125 см нэмэгджээ

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-80 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 30 см давжээ.
2023-07-13

Говьсүмбэрт төмөр замын далан үерийн усанд угаагджээ

Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тус аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг Агуйт-Наран-Элгэн хоорондын 559-р км-ийн 5-р зуут, 569-р км-ийн 1-р зуутад байрлах төмөр замын далан үерийн усанд угаагджээ.
2023-07-13

АРХАНГАЙ: Хогийн цэгийг “ногоон төгөл” болгожээ

Архангайн аймаг руу ороход угтах хогийн цэгийг “Ногоон төгөл” болгох ажлыг эхлүүлжээ.  
2023-07-13

Арвайхээр-Баянхонгор чиглэлийн зам усанд автжээ

А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай авто замын 7-8 дахь км-т уулын үерийн ус давж зорчих хөдөлгөөн саатаад байна.
2023-07-13

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр, маргааш төв, зүүн, говийн аймгуудын нутгаар их хэмжээний дуу цахилгаантай аадар бороо учраас ард иргэд, малчид, аялагчдыг болзошгүй үер, аянга, салхинаас сэрэмжтэй байхыг УЦУОХ-гээс анхааруулж байна.
2023-07-13

Архангай аймагт аадар бороо орж, 40 айл үерийн усанд автжээ

Архангай аймгийн Хотонт суманд 7-р сарын 11-ний өдөр дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж 17 иргэн, 40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, 4 хүнсний дэлгүүр, үерийн усанд автжээ.
2023-07-12

Төрийн гурван өндөрлөг түрүү соёолонгийн “Хүй мандал” галаар зочиллоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхлоо.
2023-07-12

Б.Наранбатын халтар даага түрүүнд хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ

Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар даага хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
2023-07-12

Соёолонгийн уралдааны явцад 3 хүүхэд мориноос унажээ

Соёолон насны морины уралдааны явцад мориноос унасан 3 хүүхдийг Эрүүл мэндийн байгууллагаас тусламж үзүүлжээ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байсан тул хүүхдүүдийг ар гэр, уяач нарт нь хүлээлгэж өгчээ.
2023-07-12

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарч, 2 хүн амиа алджээ

ЦЕГ-аас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Тодруулбал,
2023-07-12

Г.Ариунболдын хээр соёолон түрүүллээ

Үндэсний их баяр наадмын соёолон насанд 205 хурдан буян бүртгүүлснээс 112 нь хэмжээст тэнцэж, ийнхүү шандасаа сорьж байна.. Хурдан соёолонгууд 22 километр зайд уралдсан юм.
2023-07-12

Уралдааны замд 4 хүүхэд мориноос унаж, эмч үзлэг хийжээ

Үндэсний Их баяр наадмын өчигдрийн тойм мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэн Б үүргэвчээ алдлаа гэх дуудлага өгчээ. Улмаар мэдээллийг авсан даруйд камер шүүж, шалгахад хамт явсан хүмүүс нь эд зүйлээ хамж авахдаа авч явсныг тогтоосон ба Б үүргэвчээ авсан аж.
2023-07-12

Хүй долоон худагийн дэнж СОЁОЛОН үзэх гэсэн наадамчин олны хөлд дарагджээ

Жил жилийн хамгийн олон үзэгчтэй уралдаан бол соёолонгийнх байдаг Тиймээс Хүй долоон худагийн дэнж наадамчин олны хөлд дарагдлаа. Хурдан соёолонгууд 22 километр зайд уралдана.
2023-07-12

Хятадын компани 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

“Монголын эдийн засгийн чуулган 2023”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын “СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК-тай хийсэн суурь хэлцлийн талаар мэдээлэл өглөө
2023-07-11