Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Улсын хэмжээнд авто замын 528 хяналтын цэгт 2000 орчим алба хаагч 24 цагаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн ослоос сэргийлж, үерийн эрсдэлтэй, эвдэрсан зам, гүүрийг хэрхэн тойрох зам чиглэлийг иргэдэд зөвлөн ажиллаж байна.
2023-07-11
ЗӨВЛӨГӨӨ: Наршсан үед ЯАХ вэ
Зуны улирал, цэлмэг, нартай, дулаахан өдрүүд сайхан ч бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, өндөр настангуудын зайлшгүй анхаарах ёстой нэг зүйл нь наршилт билээ. Цэлмэг, хурц нартай өдөр нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэхгүй байх, түүнчлэн малгай өмссөн ч удаан хугацаагаар гадаа байснаас наршдаг.
2023-07-11
Өндөржүүлсэн бэлэн байдалд 14,343 хүн 132 цагийн турш ажиллалаа
Нийслэлийн онцгой комиссоос долоодугаар сарын 10-ны 21:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр шөнө буюу долоодугаар сарын 11-ний 00:00 цагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусаж буй юм.
2023-07-11
Ус соруулах, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна
Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын далан сэтэрсний улмаас усанд автсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд газар дээр нь ажиллаж, цэвэрлэгээ, ариутгалын нөхцөл байдалтай танилцлаа.
2023-07-10
Хөвсгөлийн ихэнх нутаг, Булганы баруун хэсгээр их хэмжээний усархаг бороо орно
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-07-10
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
10-12-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-07-10
Хязаалан морьдын түрүү Говь-Алтай нутгаас тодорлоо
Энэ жилийн хязаалан насны хурдан морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Д.Жаргалсайханы халтар үрээ түрүүлж, аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын алдарт уяач Пүрэвийн Батсайханы халзан үрээ
2023-07-10
Өнөөдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”
Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ”
2023-07-10