Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох нь

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Долоодугаар сарын 10-12-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-07-09

Жуулчид "What3words limited" технологи ашиглан Монголын аялал жуулчлалын бүсүүдэд төвөггүй очно

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дэлхийд 3х3 метрийн нарийвчлалтай байршил тодорхойлох газарзүйн кодчиллын онцгой системийг санал болгодог what3words limited компанитай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын үеэр байгуулав.
2023-07-09

ЦЕГ: "Playtime Festival"-ийн үеэр хүний амь хохироогүй

"Playtime Festival"-ийн үеэр буюу энэ сарын 07-ны өдөр наадамд оролцож буй залуус нэгнийхээ аминд хүрсэн гэх цуу яриа цахим орчинд тархсан. Тэгвэл эл мэдээлэл худлаа бөгөөд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар 
2023-07-09

Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулжээ

Долоодугаар сарын 9-ний 09:40 цагийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлд 701 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Үүнээс 106 чиглэлийн 674 тээврийн хэрэгсэл үндсэн маршрутын дагуу хэвийн явж буй.
2023-07-09

Хөрсний усны нэвчилтгүй байрнуудын лаг, шаврыг цэвэрлэж дуусгана

Cэлбэ голын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас барилгын зоорийн давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ.
2023-07-09

Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтооно

Түүнчлэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллуулахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
2023-07-08

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа

Нийслэлд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга долоодугаар сарын 5-8-ны хооронд төвийн зургаан дүүргийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх захирамж гаргасан. Тэгвэл өдгөө эрсдэл төдий л буураагүй тул Нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргаж, төвийн зургаан дүүрэг дэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долоодугаар сарын 11-ний 00:00 цаг хүртэл сунгасан юм.
2023-07-08

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай танилцаж, зарим шийдвэр гаргалаа

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдааныг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цахимаар зохион байгуулж, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дунд хугацааны таамаглалыг тодорхойлох үндэсний хэмжээний судалгаа хийх, “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай нийгмийн түншлэлийн талууд танилцаж, хөндлөнгийн үнэлгээ хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.
2023-07-08

Сэргээн босгох үйл ажиллагаа 40 хувьтай үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн хэмжээнд үргэлжилсэн бороо орсны улмаас үер бууж орон сууц, айл өрх усанд автсан. Тухайлбал
2023-07-08

175 өрхийн 525 иргэнийг нүүлгэн шилжүүллээ

-Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 21 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 2,945 ажилтан, алба хаагч 504 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
2023-07-08

Сэрэмжлүүлэг: Туул голын үерийн эрсдэлтэй байршил

Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин нэмэгдэж 270 см хүрэх эрсдэлтэй байна. Тодруулбал,  #River_Garden #Khan_Hills, #Hunnu 2222 #King_Tower, #Marshal_Town, #Агниста #Bella_vesta, #SkyGraden хорооллууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн онцгой байдлын албанаас мэдээллээ. 
2023-07-08

БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү Монголд амьдардаг БНСУ-ын иргэдтэй уулзаж, тусламж гуйжээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабт хүрэлцэн ирлээ. Энэ үеэр тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазартай уулзаж, Улаанбаатар хотыг хамраад буй үерийн нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэв.
2023-07-08

Нийслэлд 711 автобус үйлчилгээнд явж байна

вто зам, замын байгууламж хаагдсантай холбогдуулан зохицуулалтаар 12 чиглэлийн замналд өөрчлөлт оруулан 114 тээврийн хэрэгсэлд дараах зохицуулалт хийн ажиллаж байна.
2023-07-08

Зуслангийн бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн ус орсон байршил, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ариутган, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлсэн.
2023-07-08

Нийслэлийн 31 байршилд их цэвэрлэгээ хийж байна

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх ажил эхэллээ.
2023-07-08

Иргэд, аж ахуйн нэгжүүд хандив, тусламж үзүүлж эхэллээ

Нийслэл Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөл байдлын үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллага, компаниуд Нийслэлийн онцгой комисс /НОК/-т мөнгөн тусламж, эд материал, хүнс, техник хэрэгсэл, шатахууны тусламж үзүүллээ. Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн байдлаар НИТХ-ын 20 төлөөлөгч нийт таван сая, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая, Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт ХХК 0.6 сая, "Ачит" ХХК 100 сая төгрөг буюу нийт 112.4 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлээд буй.
2023-07-07

Шүүхээс "Авлига хороолол"-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний талаар тайлбар гаргалаа

Сүүлийн үеийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар авлига хороолол гэх нэршилтэйгээр тухайн газрыг шүүхээс хууль зөрчиж “Эм Энд Жи констракшн” ХХК-д олгосон мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл тараагаад буй. Уг мэдээлэлтэй холбогдуулан шүүхээс дараах тайлбарыг гаргалаа. Тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-07-07

Нийслэлийн үерээс хамгаалах далангийн 80 хувь нь насжилт хэтэрчээ

Улаанбаатар хотод үерийн нийт 153 км далан байгаагаас 80 орчим хувийнх нь насжилт хэтэрчээ. Сэлбэ голын үерийн даланг гар аргаар хийсэн бөгөөд 50 жилийн насжилттай.
2023-07-07