Гудамж, зам, талбай, байгууллагын хаягт үндэсний бичиг, кирилл хослуулах стандарттай
Стандарт, хэмжил зүйн газраас MNS 5283:2022, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага” стандартыг 2022 онд шинэчлэн баталжээ.
2023-07-06
Сэлбийн даланг хүчитгэж байна
Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10.00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрчээ.
2023-07-06
Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөх бэхэлгээг хийж дуусаагүй байна
Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн мэдээллийг хоёр цаг тутамд өгч буй. Тодруулбал, долоодугаар сарын 6-ны 02:00 цагийн байдлаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон замын компаниуд нийт 50 ажилтан, 13 автомашин, техниктэйгээр Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөн бэхэлгээ хийж, найман удаагийн ачилтаар 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгаад байна.
2023-07-06
Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа
Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.
2023-07-06
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх 66 ажлын байрны дадлагажуулагч бэлтгэжээ
Төслийн Удирдах хороо (JCC) нь жилдээ 2 удаа хуралдаж төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хянадаг бөгөөд бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллага, МАОЭНХ, МҮХАҮТ, олон улсын байгууллагын төлөөллүүд багтдаг. Энэ хүрээнд 5 дахь удаагийн ээлжит хурлыг зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, 2022 оны арванхоёрдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэлх үйл ажиллагааны тайлан, 2023 оны долдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сар хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
2023-07-06
Эрт ургацын нарийн ногоо борлуулж эхлэв
Нийслэлд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, хоршоод Эрх чөлөөний талбайд эрт ургацын, 10 гаруй төрлийн нарийн ногооны дээжээс өчигдөр худалдаж эхлэн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нарийн ногооны үнэ бусад дэлгүүр, худалдааны төвийнхөөс хямд буюу өргөст хэмхийг кг-ыг нь 6000, салатны навч нэг уутыг нь 1500 төгрөгөөр борлуулж буй аж.
2023-07-06
Зүүн бүсийн авто замуудад шалгалт хийж байна
Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газраас 2023.07.04-07.07-ны өдрүүдэд зүүн бүс буюу Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр хэрэгжиж буй авто зам, замын байгууламж, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалт, шинэчлэлт, ээлжит засвар, урсгал засвар, арчлалтын ажилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
2023-07-06