Д.Мөнх-Эрдэнэд оноосон ялыг өөрчилж, хөнгөрүүллээ
Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахуул өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээжээ.
2023-07-05
Сурагчдыг шүдний үзлэгт тогтмол хамруулах тогтолцоо нэвтрүүлэх нь
Төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх сургуулиудын сурагчдыг амны хөндийн үзлэгт хамруулахад 95 орчим хувь нь шүд цоорох өвчтэй байжээ. Японд хүүхдүүдийг амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд фторт уусмалаар ам зайлах туршлагыг бага сургуулиудад нэвтрүүлсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, өвчилсний дараа эмчлэх бус, түүнээс урьдчилан сэргийлэх нь чухал гэж үздэг байна. Уг туршлагыг ирэх хичээлийн жилээс дээрх хоёр сургуульд нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлэгчид бэлтгэж буй гэнэ.
2023-07-05
Ерөнхийлөгчийн зургийг эвлүүлсэн иргэнийг 450 мянган төгрөгөөр торгожээ
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
2023-07-05
АМГТГ-ынхнаас болж Монгол Улс дахиад арбитрт дуудагдах уу
Тэдгээр хэргийн дийлэнх нь уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 65.9 хувийг залилах, бусад нь хөрөнгө завших, хулгайлах, мөнгө угаах, хүрээлэн байгаа орчны эсрэг, эд хөрөнгийг авахаар заналхийлэх болон авлигын хэрэг эзэлж байна. Хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байх ба гэмт хэргийн улмаас учирсан 12 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн” хэмээсэн юм.
2023-07-05
Жуулчдад олгох наадмын тасалбарыг яам хуваарилах нь тохиромжгүй гэв
Үндэсний их баяр наадмын тасалбарыг жуулчны компаниудад хуваарилах ажлыг Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар хариуцан зохион байгуулж ирсэн билээ. Өнөө жил жуулчдад хэчнээн суудал олгох, тур оператор компаниудын хүсэлтийг хэдийнээс хүлээн авах тухай мэдээллийг наадам зохион байгуулах комисс оройтуулж өгснөөс дээрх байгууллагууд өнгөрсөн долоо хоногт л тасалбараа хуваарилсан юм. Гэтэл наадам болоход долоо хүрэхгүй хоног үлдээд байхад БОАЖЯ тасалбар хуваарилалтыг дангаараа хариуцан ажиллахаар болсноо мэдэгджээ. Үүнд унтууцсан аялал жуулчлалын компаниуд Монголын аялал жуулчлалын холбоогоор дамжуулан БОАЖ-ын сайдад хүсэлт гаргасан байна.
2023-07-05
Алтаад, Чулуут, Суман голд 520 мянган жарамгай нутагшуулжээ
Тул болон агнуурын бусад зүйлийн загас хамгаалах, зориудын аргаар үржүүлэх, сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж буй “Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эхэд орших Чулуут, Суман, Алтаад голд зэвэг, хадрангийн 520 мянган жарамгай нутагшуулжээ. Ингэснээр тэд Чулуут голын ай савын загасны тоог 2 250 000-аар нэмэв. Тус байгууллагынхан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд загасыг лабораторийн орчинд зориудаар үржүүлж, амьдрах чадвартайг нь голд нутагшуулсан юм. Судлаач, мэргэжилтнүүд “Чулуут тул-2030” төслийн хүрээнд 15 сая загас үржүүлж, Сэлэнгэ мөрний эхэд нутагшуулах зорилт тавьсан бөгөөд өдгөө үүнийхээ 15 хувьтай тэнцэхүйц тооны жарамгайг дээрх голуудад тавиад байна.
2023-07-05
"Шинэ хархорум" хотын трасс болон байршлыг тогтоов
Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолоор “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороог байгуулж, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахлан ажиллаж байна. Үндэсний хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
2023-07-05
Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 65 хувьтай байна
Төслөөр Баян-Өлгий, Өлгий сум 4,200м3/хоног, Завхан, Улиастай сум 3,000м3/хоног, Дорнод, Хэрлэн сум 10,000м3/хоног, Говьсүмбэр, Сүмбэр сум 2,000м3/хоног, Увс, Улаангом сум 3,000м3/хоног тус тус хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар ажиллаж байна.
2023-07-05
6020 иргэн, 1050 аж ахуйн нэгж, 259 байгууллагад хамгаалалтын бүсэд газар олгожээ
Улаанбаатар хотын суурьшлын бүс, зуслангийн бүс, Налайх, Багануур, Багахангай, бусад хаяа дагуул хотуудад нийт 87,475 га бүхий нэгж талбарт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлж тус мастер төлөвлөгөөг холбогдох мэргэжлийн зөвлөлүүд, ШУТТЗ, НЗД-ын зөвлөл, БХБ-ын сайдын зөвлөл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус XII дугаар хуралдаанаар тус тус хэлэлцүүлээд байна.
2023-07-05