Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлжээ
Улаанбаатар, Мияконожо хотуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг “Сурагч солилцооны хөтөлбөр” зургадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод амжилттай хэрэгжлээ.
2023-07-03
Чөмөг шилжүүлэн суулгах багийнхан төрийн шагнал хүртлээ
Анагаах ухааны салбарт цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн нутагшуулж, цусны өвчний оношилгоо, эмчилгээний чанар, хими эмчилгээний протоколыг олон улсын түвшинд ойртуулж цус судлал, удам зүй, молекул биологи, лаборатори, дархлаа судлал, эмгэг физиологи зэрэг салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан
2023-07-03
Баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
2023-07-03
Австрали, Хятадын иргэнийг луйвардсан хэргүүдийг сэргээн шалгахаар боллоо
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч иргэн хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийг УЕПГ-ын прокурорууд нэгтгэн судалж, хянаж дуусжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 342 бүртгэгдсэн аж. Үүний 239-д нь гадаадын хөрөнгө оруулагч хохирсон тухай байгаа юм. Харин 103 нь гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэнэ.
2023-07-03
Төв аймгийн Лүн сумд гурван гэр, хоёр хашаа нуржээ
Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээллээр ихэнх нутгаар дуу, цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн гэнэтийн үер, уснаас болгоомжлон, бэлэн байдлаа хангаарай.
2023-07-03
Дүүжин гүүрний аюулгүй байдлыг хэн, хэрхэн хянах вэ
Юутай ч Тэрэлж дэх дүүжин гүүрийг байгуулсан “Extreme Mongolia” багийнхнаас лавлахад “Манайх үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. Туршлагажсан. Бид бэхэлгээ шаардлага хангасан, эсэхийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шалгуулдаг” гэсэн юм. Үүний дагуу бусад газарт, тухайлбал, дээр нэр дурдсан дөрвөн аймагт буй дүүжин гүүрнүүд аюулгүй байдлыг хангасан, эсэхийг тодруулахаар ОБЕГ-т хандав. Гэсэн ч эцэст нь тус байгууллагын чиг үүрэгт энэ төрлийн үйлчилгээ хамаардаггүй гэсэн хариу сонссон юм. Үндсэндээ гүүрнүүдийг анхаардаг, шалгадаг, аюулгүй байдлыг нь хангуулдаг төрийн байгууллага байдаггүй гэж ойлгов.
2023-07-03
Наадмын бэлтгэл 80 хувьтай байна
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа талаар зохион байгуулах комиссоос мэдээллээ.
2023-07-03
МИАТ ТӨХК орон нутгийн нислэгээ сэргээлээ
Орон нутгийн нислэгийн үнийг бууруулахад зардал, татвар зэргийг багтаасан нэгдсэн бодлогоор дэмжих шаардлагатайг нисэхийн салбарынхан хөндсөөр ирсэн. ИНЕГ-ындаргаЧ.Мөнхтуяа “Орон нутгийн нисэх буудлын болон агаарын тээврийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх боломж бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгоно” гэж байв. Тэгвэл тэрбээр өнгөрсөн баасан гарагт “Орон нутгийн нисэх онгоцны буудлууд зорчигч багатай байдаг. Харин онгоцны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлснээр нэгж суудалд ногдох нислэгийн зардлыг бууруулах ач холбогдолтой” гэлээ.
2023-07-03