ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2023-06-30
Цөлжилтийг сааруулах төв байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр талууд хамтран цөлжилтийг сааруулах төв байгуулахаар тогтож, эл санаачилгын хүрээнд тус улсын холбогдох албаны хүмүүсийг Монголд ажиллахыг урьсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор 14 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын судлаачдын баг манай улсад хоёр долоо хоногийн хугацаанд ажиллахаар ирээд байгаа аж.
2023-06-30
Англи хэлний хичээлийг ор нэрийн төдий зааж байна
Эх оронч үзэлдээ дийлдсэн хэсэг бүлэг хүмүүс үүнийг “Монголоо алдах” эхлэл хэмээн дургүйлхэж, хэл, соёлынхоо эсрэг үхэр буугаар сум тавьж буйгаас ялгаагүй хэрэг гэж туйлшрах боллоо. Хууль тогтоогчид нь ч иргэдийнхээ туйлшрал, талцалд автсан уу, сонгуулийн жилийн өмнөх болгоомжлолдоо дийлдсэн үү, тус хуулийн хэлэлцүүлгийг хэдэнтээ хойшлуулж, шийрэгнэсээр өнөөдрийг хүрлээ. Эл заалтыг хуулиас хассан тохиолдолд ч англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гуравдугаар ангиас нь эхлэн заах бодлого, төлөвлөгөөтэй байгаагаа салбарын сайд нь учирна лээ.
2023-06-30
Усны ослоос сэргийлэх зорилгоор камер байршуулжээ
Энэ жил “Эрсдэлгүй аялал, эндэлгүй зун” уриан дор иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээж буй аж. НОБГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Х.Бурмаа “Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилд усны ослоор 62 том хүн, 20 хүүхэд амиа алдсан. Аялал, зугаалгын улиралд энэ төрлийн осол эрс нэмэгддэг. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын тодорхой цэгүүдэд хяналтын камер байршуулсан. Холбогдох байгууллагуудаас гаргасан хамтарсан багийнхан энэ сарын 21-нээс эхлэн өдөр бүр хуваарийн дагуу ажиллаж байна. Түүнчлэн есдүгээр сарын 15 хүртэл “Завьт эргүүл” ажиллуулна” гэв.
2023-06-30
Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулав
Урин дулаан цаг болж аялал зугаалга ихэссэнтэй холбогдуулан иргэдийг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг ГССҮТ-өөс анхаарууллаа. Амралт, зугаалга идэвхэждэг яг энэ үед, ялангуяа орон нутгийн замд осол аваар цөөнгүй гардаг гэнэ. Иймд өөрийн болон гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд сэрэмжтэй, хянамгай байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
2023-06-30