Нэртэй дуучин Гвен Стефаний телевизээс авдаг цалин өөрийнхөөс нь их байсанд Доналд Трамп атаархсандаа 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хэмээн PageSix вэб сайт мэдээллээ. Найруулагч Майкл Мурын олны хүртээл болгох гэж буй “Фаренгейт 9/11” кинонд тусгагдсан баримтад үндэслэн тус сайт дээрх мэдээллийг түгээжээ. Уг кинонд дүрслэгдсэнээр NBC телевизээр дамжуулдаг “Нэр дэвшигч” шоугаа бэлтгэсний хөлсөнд авдаг цалин нь “Дуу хоолой”-гийн нэвтрүүлгийн хөтлөгч Стефанийхаас бага байгааг Трамп 2015 онд мэджээ. Тиймээс дуучин хатагтайгаас нэр хүндээрээ илүү гэдгээ харуулахын тулд тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн тухай хуурамч мэдээллийг тараасан байна. Майкл Мурын киноны нээлт Торонто хотод болох кино фестивалд болох ажээ. Мөн PageSix вэб сайтын мэдээлсэнээр найруулагч Мур, Трамп хоёр Холливудын нэг агентийн үйлчлүүлэгч байсан гэнэ.