Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно

Өнөөдөр гадаа 29 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

6 дугаар сарын 30-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 181 дахь өдөр бөгөөд он дуусахад 184 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө аадар бороо орох гэнэ.
  3. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны дунд улаан морь сарын 1. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бар өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно хэмээжээ. 
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3142.00, зарах нь 3152.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 53.50, зарах нь 53.80, харин юань авах нь 471.00, зарах нь 473.00 вон авах нь 2.43, зарах нь 2.46 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  2. 11.00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017
  3. 11.30 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран хэвлэлийн хурал хийнэ.
  4. 12.00 цагт "Интерном" номын их дэлгүүрийн төв салбарт Канадын иргэн цуглуулагч Боржигин Хөхбуян, археологич Д.Болдхуяг нарын "Даян Монголын тэнгэрийн хөх шаазан" каталогийн нээлт болно.
  5. 12.00 цагт Улсын дээд шүүхийн байранд тус шүүхийн удирдлагууд “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, тулгамдаж буй асуудал” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулна. Утас: 99183248, 99122141
  6. 12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Эх нутаг хүн зон олноо хамгаалъя” ТББ-аас Үндсэн хуулийн өөрчлөлт буюу Төрийн  дууллын утгын алдаа, модон сүлдийг өөрчлөх талаар мэдээлнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

  1. 11.00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын үр дүнг танилцуулна.
  2. 11.30 цагт “Болор” ТББ-аас “Эрх чөлөө, эв найрамдал” уриатай “Гэрэл асаая” шоу тоглолтын талаар мэдээлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Судан улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна.
  2. Мөн Бүгд Найрамдах Доминикан Улсад Багш нарын баярын өдөр тохиож байгаа аж.
  3. 1966 оны энэ өдөр АНУ-ын мэргэжлийн боксын хүнд жингийн аварга “Төмөр” хочит Майк Тайсон мэндэлжээ.
  4. 1960 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс Белги улсаас салан тусгаарлаж, Тусгаар тогтнолоо зарлажээ.
  5. 1990 онд Баруун, Зүүн Герман улс эдийн засгаа бэлтгэсэн ёсоороо мөнгө, санхүү, эдийн засгаа нэгтгэв.