Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кинотой, номтой өдөрлөгтэй

“Монсудар” хэвлэлийн газраас Японы орчин үеийн зохиолч Ташиказү Кавагүчигийн “Кофе хөрөхөөс өмнө” номыг эрхлэн гаргасан. Түүнчлэн уг зохиолоос сэдэвлэн 2018 онд бүтээсэн “Фүникүри Фүникура кафе” кино бий. Тэгвэл эл номын хэлэлцүүлэг болон сэдэвлэсэн киног үзэх боломжийг “Кофе хөрөхөөс өмнө” өдөрлөгөөр олгох гэж байна. Өдөрлөг өнөөдөр “Cafe 4450”-д болно. Ташрамд сонирхуулахад, “Кофе хөрөхөөс өмнө” номд 100 гаруй жилийн түүхтэй “Фүникүри Фүникура” хэмээх онцгой шидтэй кафе, түүний нэг суудалд суувал хүмүүс өнгөрсөн рүү аялах боломжтой талаар өгүүлнэ.