Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“49 дүгээр гудамж”-ныхан ОХУ-д мастер хичээлд хамрагдаж байна

ОХУ-ын Байгал нуурын эрэгт зохион байгуулдаг “Тэнгэрлэг авьяас” арга хэмжээг өнөө жилээс өргөжүүлэн, бүжиг болон драмын хосолсон мастер сургалт хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Энэхүү сургалтад “49 дүгээр гудамж” хүүхдийн театрын уран бүтээлчид хамрагдахаар явсан аж. Мастер хичээлийг Буриадын театрын урлагийн нэрт мастерууд болон тус улсын Бүжгийн коллежийн төгсөгчид, Санкт-Петербургийн уран бүтээлчид заах юм байна. “Тэнгэрлэг авьяас” олон улсын сургалтыг төгсөгчдөд ОХУ-ын нэмэлт боловсролын стандарт бүхий гэрчилгээ, сургагч багш нарт нь мэргэжил дээшлүүлсэн тухай үнэмлэх олгодог бөгөөд эл сургалтыг Монгол, Орос найрамдлын нийгэмлэг, ОХУ-ын Буриад улсын Соёлын яамны ивээл дор зохион байгуулдаг.

Бэлтгэсэн А.Хангай