Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.Тунгалаг олон улсын тэмцээнд өрсөлдөх нь

БНСУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит олон улсын го даамын тэмцээн Гванжу хотод ирэх есдүгээр сарын 24-30-нд болох аж. Тус тэмцээнд 77 улсын тамирчин оюун ухаанаа сорих бөгөөд швейцар системээр зургаан өрөг тоглох юм байна. Эх орноо төлөөлөн үүнд өрсөлдөх тамирчныг сонгон шалгаруулах тэмцээнийг Монголын Гогийн холбооныхон уржигдар зохион байгууллаа. Манай эмэгтэй тамирчдаас Р.Тунгалаг тус тэмцээнд тэргүүлж, Гванжуг зорих эрх авчээ.

Бэлтгэсэн Н.Энх