ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Мөрөөдлийн шүхэр” аян өрнүүлж буй. Тэгвэл үүний хүрээнд өнөөдөр “Тэнгис”-т кино өдөрлөг зохион байгуулах нь. Эл төрлийн гэмт хэргийн хохирогчийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Даван туулагчийн түүх” баримтат киног сэтгүүлчдэд болон иргэдэд үзүүлэх юм байна. Үүний дараа хууль хяналт, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Бэлтгэсэн И.Мишээл