Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алтай Таван богдын хогийг цэвэрлэжээ

“Алтай Таван богдоос буцаж буй аялагчдын хогийг худалдаж авъя” гэсэн зарыг цахим сүлжээнд байршуулж, олны анхаарлыг татсан Е.Ербахыт хэмээх залуу аялал жуулчлалын гол маршрутуудын нэг болсон дээрх уулын ойр орчмыг цэвэрлэжээ. Түүнийг зар тавьснаас хойших 14 хоногийн хугацаанд нэг ч хүн хог тушаагаагүй гэнэ. Тиймээс тэрбээр найзтайгаа хамтран Алтай Таван богд дахь Ерөнхийлөгчийн гэгдэх овоо (төрийн тахилга үйлддэг), Хотон, Хурган нуур луу салдаг хэсгийг цэвэрлэж, 15 шуудай хог түүжээ. Е.Ербахыт нэг аялагч хэчнээн грамм хог “үйлдвэрлэдгийг” судалж, тэдгээрийг зориулалтын цэгт булж, устгах зорилгоор тийм зар байршуулсан гэнэ. Мөн аялагчид сүүлийн жилүүдэд хог хаягдлаа байгальд ил задгай шатааж, нүүрстөрөгчийн давхар исэл их хэмжээгээр ялгаруулах болсон нь түүний санааг чилээсэн аж.

Бэлтгэсэн Н.Мишээл