Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн тавдугаар сард улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Уг үнэлгээнд ерөнхий боловсролын 655 сургуулийн 29 324 багшийг хамруулжээ. Сурагчдыг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн, сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэрэг хэд хэдэн үзүүлэлтэд тулгуурлан багш нарыг үнэлсэн байна. Ингэхдээ бичгийн шалгалт, асуулга авах зэрэг судалгааны аргачлал ашигласан аж. Үнэлгээ хийхдээ багшаас гадна сурагчид, сургуулийн сургалтын менежер, захирал, нийгмийн ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч зэрэг 1.3 сая хүнийг оролцуулсан гэнэ. Үүний үр дүнд багшийн ажлын гүйцэтгэлийг I-VI түвшнээр үнэлсэн байна. Хамгийн дээд I түвшний үнэлгээнд 947 багш тэнцжээ. Өөрөөр хэлбэл, багш нарын 3.2 хувь нь дээд үнэлгээг авсан аж. Хангалттай буюу I-IV түвшинд 12 Багш нарын 40 хувь нь хангалттай үнэлгээ авчээ 296 багш үнэлэгдсэн байна. Энэ нь нийт багшийн 40 хувь бөгөөд тэдэнд цалингийнх нь 10-25 хувьтай тэнцэх урамшуулал олгоно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Хангалтгүй буюу V-VI түвшинд үнэлэгдсэн багш нарт хариуцлага тооцохгүй, цалин хасах зэрэг арга хэмжээ авахгүй, харин ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх гэнэ. Гүйцэтгэлийн үнэлгээг цаашид тогтмол зохион байгуулах бөгөөд энэ хичээлийн жилд цэцэрлэг болон МСҮТ-ийнхнийг ч хамруулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн М.Оч