Спорт авиралтыг хөгжүүлэх, энэ чиглэлд сонирхолтой хүүхэд, залуусыг дэмжих зорилгоор Монголын уулчдын үндэсний холбоо энэ сарын 15-17-нд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Ulaanbaatar climbing-2022” хаданд авиралтын наадам зохион байгуулах нь. Энэ нь Монголдоо анхдагч арга хэмжээ гэдгийг санаачлагчид нь онцолсон юм. Наадамд оролцогчид чөлөөт, бооцоот, сонирхогчдын гэсэн гурван төрөлд авирч, аваргын төлөө өрсөлдөх юм байна. Мөн энэ үеэр хаданд авиралтын анхан, дунд шатны сургалт хичээллүүлж, амьд хөгжмийн тоглолт зэрэг энтертайнмент үйл ажиллагаа явуулах аж. Тодруулбал, “Аясын салхи”, “Нисванис”, “Аяс”, “A sound” зэрэг хамтлагийнхан хаданд авиралтын наадмыг зорьж ирсэн хүмүүст уран бүтээлээ толилуулж, хамтдаа цагийг өнгөрүүлэх нь.