Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрт оролцоорой

УИХ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр зарлажээ. Хоёр дахь удаагийн эл хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авах юм. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлууд хийх дадлага, ур чадварт суралцах аж.

Уг хөтөлбөрт нийт 90 сурагчийг хамруулах гэнэ. Ингэхдээ 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдаас төлөөлөл болгон 76 хүүхэд шалгаруулж, оролцооны байгууллагуудаас 14-ийг нь урилгаар оролцуулах юм байна. Хөтөлбөрт оролцохыг хүссэн сурагчид энэ сарын 28-ныг дуустал цахимаар бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг “Өсвөрийн парламент хөтөлбөр” фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

Бэлтгэсэн Б.Уран