Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

 Богино хугацаанд аялахад тохиромжтой орноор  Монголыг нэрлэжээ

Засгийн газар БНСУ-ын жуулчдыг 90 хүртэлх хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн хавар гаргаснаар Монголыг зорих солонгос аялагчдын тоо эрс нэмэгдсэн. Манай улс хилээ нээснээс хойших зургаан сарын хугацаанд Солонгосоос 35 996 жуулчин ирсэн нь нийт аялагчдын 21.3 хувийг эзэлж буй бөгөөд түүхэнд байгаагүй өндөр өсөлтөд тооцогдох болсон. Энэ тоо цаашид эрчимтэй нэмэгдэж, нүүдэлчдийн өлгий нутгийг зорих солонгос жуулчин олшрох төлөвтэйг “Kyowon tour” байгууллага онцолжээ. Соёл, боловсролын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг дэмжих чиглэлээр БНСУ-ын Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага богино хугацаанд аялахад таатай орнуудын талаарх санал асуулгыг солонгосчуудын дунд зохион байгуулахад Монгол Улс дөрөвдүгээрт жагсаж, олны таашаалд нийцсэн аяллын бүтээгдэхүүнтэй гэсэн ангилалд багтжээ. Хамгийн олон саналыг Япон авсан бол түүний дараа Тайланд, Филиппин орсон байна. Энэ сарын 9-12-нд тохиосон Ургацын баярын амралтаар гадаад руу богино хугацаанд аялсан солонгос иргэдийн олонх нь дээрх улсууд руу зорчсоныг тус байгууллагынхан дурджээ.

Бэлтгэсэн Н.Буян