Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

 Хог хаягдал шахаж, жижиглэн савлах төхөөрөмж ажиллуулж байна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн санаачилгаар хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах (преслэх) зориулалттай төхөөрөмжийг “Цанхи” хотхонд ашиглаж эхэлжээ. Цаас, хуванцар, даавуу зэрэг зөөлөн эд зүйл шахаж преслэх зориулалттай уг төхөөрөмжийг ашигласнаар хогийг ангилан ялгаж, дахин боловсруулах эхний алхам болж буй. Мөн хаягдлыг байгаль орчинд хаягдалгүй түүвэрлэж, овор хэмжээг нь багасган, тээвэрлэхэд хялбар болжээ. Шил, лааз, лонх, ундааны төрөл бүрийн сав, гялгар уут зэрэг хуванцар хог хаягдал нь устдаггүй, байгальд 200-400 жил оршдог хор уршигтай нь судалгаагаар тогтоогдсон билээ.

Бэлтгэсэн Б.Сонор