Уран бүтээлч Э.Найдандорж “Агуриг” уран бичлэгийн үзэсгэлэнгээ өнөөдөр нээнэ. Эл үзэсгэлэн нь агуриг тигийн дагуу бүтээсэн тамганы бичээсүүдээс бүрдэх аж. Тэрбээр 2012 оноос хойш бүтээсэн бичээсүүдээ үзэсгэлэндээ дэлгэх юм байна. Агуриг тиг нь эртний эвхмэл үсгийн суурьт үндэслэсэн, орчин цагийн хэлбэр дизайныг шингээсэн бөгөөд янз бүрийн утга, бэлгэдэл агуулдаг. Тэр дундаа Э.Найдандоржийн бүтээлүүд дахин давтагдашгүй, цор ганц гэдгээрээ онцлогтой. Тэрбээр одоогоор 50 гаруй нэрийн дардас, лого, тамга бүтээсэн бөгөөд тэдгээрээс шилмэл 20 бүтээлийг “Агуриг” үзэсгэлэндээ дэлгэх гэнэ. Үзэсгэлэн энэ сарын 18-ныг дуустал Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Хангай