“Times” сонинд бичсэнээр Украин улс Испани, Португалтай хамтран 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Уг эх сурвалжид дурдсанаар ДАШТ-ий нэг хэсгийн тоглолтыг Украины нутаг дэвсгэрт зохион байгуулахаар Ерөнхийлөгч В.Зеленский болон дээрх хоёр улсын төрийн тэргүүн тохиролцсон аж. Энэ талаар өнөөдөр болох УЕФА-ийн хурлаар танилцуулах бололтой. Испани, Португалыг нэр дэвшүүлэх үйл явцад Украин нэмэгдсэнээр ялах боломж нь илүү нэмэгдэнэ гэж талууд үзэж байгаа гэнэ.