![Гэрэл зургийг Ч.Ганбат](http://resource4.sodonsolution.org/unuudur/image/2023/10/05/q9xgakrwf43vmveh/385890570_623433006650389_9016708677575822009_n.jpg)
БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадмын жиүжицү бөхийн өрсөлдөөн эхэллээ. Өнөөдөр Монголын зургаан бөх хүч үзсэн. Тодруулбал, тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг нар өрсөлдлаа. Эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Т.Түвдэнтарваа хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр эхний даваанд Саудын Араб, дараа нь Тайландын бөхийг ялсан бөгөөд шөвгийн наймд АНУЭУ-ын тамирчин Алсувади Мухаммедэд ялагдлаа.
Улмаар дагах барилдаанд АНЭУ-ын бөх Яабрыг ялснаар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон байна. Энэ тэмцээнд Монголын нийт 12 тамирчин (эрэгтэй 6, эмэгтэй 6) хүч үзэх юм.