Нэрт жүжигчин, Холливудын од Мэрилин Монрогийн чандрын дэргэдэх газар дуудлага худалдаагаар 195 000 ам.долларт хүрлээ. Уг газрыг Беверли Хиллс-д амьдардаг, технологийн салбарт хөрөнгө оруулагч Энтони Жабин худалдан авсан. Тэрбээр Монрогийн хажууд байхыг үргэлж мөрөөддөг тухайгаа дурдсан байна.
1962 онд 36 насандаа таалал төгссөн Монрог шүтэн бишрэгчид Лос-Анжелес хот дахь түүнийг оршуулсан газарт байнга ирж хүндэтгэл үзүүлдэг аж. Тэрээр тухайн цаг үеийн шилдэг кинонууд болох Холливудын "Gentlemen Prefer Blondes", "Some Like It Hot", "How to Marry a Millionaire" зэрэг кинонд тоглож, олон мянган хүний шүтээн нь болсон билээ. Монрогийн оршуулгын дэргэд “Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнерийн бунхан байдаг аж.
Дуудлага худалдааны үеэр ноён Э.Жабин Монрогийн өмсөж байсан усан сэлэлтийн хувцсыг мөн худалдан авчээ. Уг дуудлага худалдаагаар Монрогийн Pucci брэндийн ягаан торгон даашинз хамгийн өндөр үнээр буюу 325 мянган ам.доллараар зарагдсан бол Elizabeth Arden брэндийн уруулын будаг нь 65 мянган ам.долларын үнэд хүрчээ.
Эх сурвалж: bbc